НОМ ГАРГАЛАА.
Хүн хүүхэдтэй болох, мод тарих, байшин барих, ном бичих ёстой юм гэсэн. Нэг ном бичээд хэвлүүлчихлээ. Том бишээ 108 нүүртэй. Цахим орчинд бичиж тавьснаа ном болгон гаргах санаа сэдлийг ФБ-ийн найзууд тавьсан тул та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Ном бичих, хэвлэлд бэлтгэх гэдэг мундаг том ажил байдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
Номоо хэвлүүлснээс хойш номыг үнэлэх үнэлэмж, номын зохиогчийг хүндэтгэх хүндлэл хоёр эрс өөрчлөгдсөн.
Ном бичих, түүнийгээ хэвлүүлчихээд хараад сууж байх сайхан юмаа.
Миний анхны номыг сонирхож болно, авч болно.
Наадмаар зав гарсан үедээ бодлын бичээснээс минь уншиж бас болно.
"БОДЛЫН БИЧЭЭС" хэмээх энэ номноос:
• Дундговийн Өлзийт суманд байдаг дэлхийн мянган жилийн түүх бичээстэй нэгэн уулын тухай
• Хэн ч анзаарахгүй байсан нэгэн хадны зураг Монголын бүжгийн урлагт шинэчлэл авчирсан тухай
• 2016 онд Дундговь аймгийн нэгэн жалганаас нь хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн 4000 цул мөнгөн зоос олдсон тухай
• Одоогийн автомашины дохиолол дэлхийд нээгдээгүй байхад хөдөөний монгол жолооч аль хэдийн хийчихсэн байсан тухай
• Тав дахь үеэ үзсэн ижий, дөрвөн ижийгээ үзсэн хүүгийн тухай
• Монгол Улсын баатар НЭГ, МУ-ын гавъяат цолтон ДОЛОО, ардын жүжигчин НЭГ, Төрийн шагналт зохиолч НЭГ, МУ-ын Ерөнхий сайд НЭГ, Улсын арслан цолтой бөх НЭГ тус тус төрөн гарсан нэгэн сонирхолтой уулын тухай
• Эртний нүүдэлчин монголчуудад холбооны ганц ч хэрэгсэлгүй атал мэдээлэл гайхалтай хурдан тархаж байсны нууц
• Монгол аавтай, түвд ээжтэй, Энэтхэгт төрсөн, унаган англи хэлтэй монгол дуучны тухай
• Өдөр нь салгаад тавихад шөнө нь буцаад нийлчихдэг чулууны тухай
• Нэг айлаас төрсөн ах дүү дөрвөн эрдэмтэний /доктор/ тухай
• Монголчуудыг бэдрэн ядрах үед өвөртөө бөөцийлж, мандан бадрах үед оргил дээрээ гарган уухайлуулдаг хайрханы тухай гэх мэт зүйлийг унших болно.
Бичээчийн Батмөнх
2017-07-05

No comments:
Post a Comment