ТӨРИЙН ШАГНАЛТ ДОЛГОРЫН НЯМААГИЙН
НОМ ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ
Дундговийн Өлзийт сумын харьяат Төрийн шагналт, СГЗ зохиолч яруу найрагч Д.Нямаагийн дурдатгалын "Тэнгэрийн хаяа" хэмээх гайхалтай номыг "Зохист дорно" хэвлэлийн газраас санаачлан дахин шинээр хэвлүүлжээ.
Богино шүлгийн мастер хэмээн хүндлэгдэх болсон яруу найрагч Д.Нямаа өөрийн туурвисан бүтээлээрээ эмхэтгэн гаргасан 10 гаруй номны дотроос хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь энэ ном.Бажуудайн Ганбат асан, зохиолч Г.Аким, Т.Баасансүрэн нарын хэд хэдэн зохиолч, судлаач нар хүмүүс энэ номыг жинхэнэ нүүдэлчин монгол хүний тэмдэглэл мөн гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Энэ номын талаар олон шүүмж, судалгааны материал гарсан.
20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.
Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном.
"Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье.
Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ.
Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна.
Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.
Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй.
Б.Батмөнх20-р зууны нүүдэлчин монголчуудын бодит амьдрал ямар байсан, хэрхэн аж төрж байсан, хөдөөнийхөн ялангуяа аль ч улирал нь илүү хахир яхир байдаг говийнхон жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрнө гэдэг ямар сүрхий хүнд амьдрал болохыг маш тодорхой гаргасан гэж үздэг юм билээ.Хөдөө байсан хэн ч танихгүй хүний бага эмч жижигхэн хүү Төрийн шагналтан, Соёлын гавьяат болтлоо алдар хүндийн оргилд хүсэн замналаа маш сонирхолтой хэлбэрээр бичсэн ном."Тэнгэрийн хаяа"-ны эхний хэвлэл нь зарагдаж дуусаад эрэл сурал ихтэй байсан тул Дарьганга нутгийн бүсгүй Төгсжаргал Zuuzuu Bek хэвлэх санаачлаг гаргаж уншигчдад болон өвгөн зохиолчид буян болсонд гүн талархал илэрхийлье. Тэр зүгээрч нэг урьдах номыг нь хуулаад гаргасангүй зохиогчийн хамгийн шилдэг 100 гаруй шүлгийг уг номонд багтаасан нь улам уншууртай сонирхолтой болгожээ. Монголын нэрт зураач Содномын Төгс-Оюун Tugsoyun Sodnom говь, тэмээ хоёрын тухай хамгийн сонирхолтой зургаараа энэ номыг чимэглэж өгсөн байна. Нутгийн эрхэм хүүдээ гүн хүндэтгэлтэй ханддаг Дундговийн Өлзийт сумынханы айл бүрийн хойморт заларч байсан энэ ном одоо улам шинэчлэгдэн зураг, шүлэг, шинэлэг дизайн зэргээр өнгө, донж нэмэн гайхалтай сайхан хэвлэгджээ.Ном дор мөргөмүү, Долгорын Нямаа найрагчийг хүндэтгэмүй. Б.Батмөнх
No comments:
Post a Comment