ШУУГИАН ДЭГДЭЭЖ ЯВАА ХҮҮХЭДТЭЙ ТААРАВ
Өнөөдөр Их дэлгүүрийн таван давхарт хүмүүс нэг жижигхэн охинтой зургаа авахуулах гээд бөөн юм болж байхтай таараад дууриагаад дундуур нь зүтгэж очоод хамт зургаа татуулчихав, бас зургийг нь татчихав.Хэн юм бол гээд сонирхсон чинь Баян-Өлгийн 10 жилийн дунд сургуулийн 11-р ангид сурч, сурагчийн дотуур байранд амьдардаг хүүхэд байв. Энэ хүүхэд сүүлийн хоёр жилд дэлхийн томоохон 26 оронд урилгаар очсон гэнэ. Түүний амьдралаар хийсэн "The Eagle Huntress" баримтат кино нь АНУ-ын 100 гаруй хотод гарч дэлхийн 18 удаагийн кино фестивальд оролцон 9 удаа шагнал хүртээд байгаа гэнэ.
Энэ охинд гадаадын хэд хэдэн улсаас маш сонирхолтой санал, урилга ирээд байгаа юм байна. Тэр хэдхэн хоногийн дараа Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг АНУ-ын Нью-Йоркт очиж гардаж авахаар явна гэж байв. "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө энэхүү шагналыг хүртэхээр болсон гэв.
Энэ хүүхэд нь казакийн ард түмний дунд байсан эмэгтэй хүн бүргэдчин болж бүргэдээр ан хийхийг хориглодог уламжлалыг эвдэж гарч ирсэн юм билээ. /киног өнөөдөр үзсэн бөгөөд киноны тухай болон "Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-аас энэ хүүхдийн хийсэн ярилцлагыг удахгүй оруулна/
Энэ хүүхэд нь казакийн ард түмний дунд байсан эмэгтэй хүн бүргэдчин болж бүргэдээр ан хийхийг хориглодог уламжлалыг эвдэж гарч ирсэн юм билээ. /киног өнөөдөр үзсэн бөгөөд киноны тухай болон "Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-аас энэ хүүхдийн хийсэн ярилцлагыг удахгүй оруулна/
Монголын нэрийг дэлхийн киночдын дунд ялангуяа баримтат киноныханы дунд “Нохойн орон”-ы Төрмөнх, “Ингэн нулмис”-ын Бямбасүрэн зэрэг мэргэжлийн уран бүтээлчид шуугиулж байсан бол энэ удаа Алтайн их уулсын дунд хөдөө өсч торнин тэндээ амьдарч, сурч байгаа улаа бутарсан хацартай жижигхэн охин дахин шуугиулж байна. Түүнийг Н.Айшолпан гэдэг.
Бичээчийн Батмөнх
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment