АРГАЛЬ УГАЛЗ ГАРЧ ИРЭН "МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛСЭН НЬ"
Нэгэн үе тагнуулын байгууллагад хамт ажиллаж байсан Мягмарсүрэн анд маань Хан Хэнтийн нуруундаа хөдөө аялал жуулчлалын бизнес эрхлэн аж төрж байгаа юм. Тэр баазынхаа ойролцоо байдаг хэдэн аргаль янгирыг ирсэн зочиддоо үзүүлдэг ховор үзмэртэй хүн. Зэрлэг ан амьтаныг хүссэн үедээ “дуудаж” гаргаж ирээд хүнд үзүүлчихдэг хүн ховор байх. Циркийн амьтаныг хоолоор нь удирдан тоглуулдаг шиг Мийгаа маань хангайн зэрлэг амьтаныг хоолоор нь дуудан гаргаж ирүүлдэг гэсэн. Аргал янгир бол нэг үргэхээрээ маш хол явдаг хамгийн догшин амьтанд тооцогддог.
Мийгаа маань одггооос хэддхэн хоногийн өмнө /12 сарын 21–нд/ нүүр номондоо нөгөө хэдийнхээ хоолыг тавиад өгчихлөө удахгүй гарч ирж надад шинэ жилийн мэнд дэвшүүлэх байх гэх маягийн пост тавьсан байсан. Яг үнэндээ би за юу л болдоо гээд итгэл муутайхан байсан, тэхдээ өөрт нь тэгж хэлээгүйлдээ. Гэтэл өнөө өглөө /31 нд/ нөгөө хэдийнхээ зургийг авад тавьчихаж. Камерынхаа он сар гардаг тохируулгаар нь авсан байна. Яалт ч үгүй гарч иржээ. Үнэхээр ховор үзмэр ховор авъяас хоёр байна.
Мягмарсүрэндээ шинэ оны мэнд хүргэе.
No comments:
Post a Comment