МАНЖУУД МОНГОЛЧУУДАД ЮУ БИЧИЖ ҮЛДЭЭСЭН БЭ?
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг Сайнбичигтийн хийдийн ойролцоо монгол манж алин болох нь үл мэдэгдэх хадан дээрх бичиг хоёр хэсэг газар байдаг гэнэ. Тус бүр 30-аад мөр бүхий уг бичээсийг уйгаржин монгол уншдаг хүмүүс гаргаж уншаагүй тул манж бичиг байх гэж таамгалдаг юм байна. Манжууд уйгаржин монгол бичгийн хувирган өөрийн бичиг болгосон түүхтэй. Нутгийн хүмүүсийн дунд энэ бичигний талаар янз бүрийн домог байдгийн нэг хэсэг нь Манжийн хааны зарлигаар бичүүлсэн гэх домог элбэг гэнэ. Чухам юу гэж бичсэнийг судалсан хүн байдаг эсэхийг мэдэхгүй хэмээн Өмнөговь аймгийн иргэн Цоож гуай ярив. Цоож бол аймгийнхаа бүх сумдаар хоёр удаа яваад түүх соёлын дурсгалт зүйлийг биечлэн нэг бүрээр нь үзэж зураг хөргийг нь авч цуглуулсан хүн байна. Тэр хэдэн мянгаар тоологдох материал цуглуулсан, энэ талаараа ном бэлтгэж байгаа юм билээ.Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид, сонирхогчид сонирхож болохоор хүн, зураг хоёр байнадаа гэж санагдсан тул ийнхүү сонирхуулав.
Нэлээд хэдэн сонирхолтой баримт ярьсны нэг нь энэ ажгуу.
No comments:
Post a Comment