ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ
Нэг айлын хүүхдүүдээс гурав нь Гавьяат жүжигчин, хоёр нь Ардын жүжигчин болдог,Нэг эцгийн хоёр хүүгийн нэг Гавьяат, нэг нь Төрийн шагналтан болдог
Нэг айлаас нь дөрвөн хүн Эрдэмтэн доктор болдог,
Нэг уулаас нь арав гаруй Гавьяат цолтон, Ардын жүжигчин, Төрийн шагналтан төрдөг,
Нэг гэрийн эгч дүү гурван бүсгүй улсдаа алдартай дуучин болдог,
Хөдөлмөрийн хоёр, Улсын нэг баатартай,
Ардын жүжигчин ГУРАВтай,
Урлагийн болон Соёлын гавьяат зүтгэлтнүүд хэд хэдтэй,
Улсын гавьяат жүжигчид, гавьяат эмч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, гавьяат хуульч, гавьяат багш, гавьяат малчин АРАВ ГАРУЙтай,
Ерөнхий сайд нэг, УИХ-ын гишүүн гурав, Сайд, Дэд сайд нар хэд хэдтэй ийм нэгэн нутаг бол ДУНДГОВЬ гэдэг аймгийн ӨЛЗИЙТ гэдэг сум.
Алдартны өлгий гэгддэг энэ Өлзийт сум бол хойт овоон дээр нь алтан шармал Өлзий хээ намирч байдаг, урд талаар нь Дэл Хөнжил хэмээх алдарт уулс дүнхийж байдаг, зүүн талд нь Харчин түмэн гэдэг агуу хүмүүс чихцэлдэж байдаг гайхалтай нутаг.
Өлзийт хэмээх өлзийтэй сайхан нутгийн сайхнаас нь нэгийг цухас дурдахад ийм ажгуу.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018 он
No comments:
Post a Comment