ДУНДГОВЬ ЯВЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ ЗУУР ЗАМД ЧИНЬ ТААРДАГ "ЗУУГИЙН ДАВАА", "САМБАРТАЙ ХӨТӨЛ" ОРЧИМД ОНЦГОЙ АНХААРАЛТАЙ ЯВНА УУ
хэмээн Төв, Дундговь аймгуудын Замын цагдаагийнхан зориуд анхааруулав. Энэ хавьд аль ч цаг үед байнга осол гараад байгаа тул замын тэмдэг тэмдэлгээг онцгойлон анхаарч явахыг нийт жолооч нарт зөвлөв.
Ер нь Дундговийн засмал анх ашиглалтанд орж байсныг бодвол осол харьцангүй багасах хандлагатай байгаа гэнэ.
Засмал ашиглалтанд ороход жолооч нар юм үзээгүй юм шиг хурд хэтрүүлэн давхидаг байсан бол одоо ихэнх жолооч нар юм үзсэн юм шиг хурдаа тохируулж явдаг болсон гэнэ.
Харин албан бусаар хүн тээвэрлэж орлого олдог хөлсний хэмээх машинуудын зарим нь хурд хэтрүүлж байгаа гэв. Зорчигчид жолооч нарт хурдаа тохируулж явах талаар шаардлага тавьж байхыг зөвлөв.
Одоо бүгдээрээ
Нэгдүгээрт хурдаа толхируулаад
хоёрдугаарт хурдаа толхируулаад
гуравдугаарт хурдаа толхируулаад
дээр нь шөнө гэрлээ байнга шилжүүлдэг болоод,
зогсохдоо эгнээ, байраа зөв эзлээд сурчихвал осол гарахгүй болчих цаг удахгүй ирнэ хэмээн өөдрөг байнлээ аймгуудын замын цагдаагийнхан.
Бичээчийн Батмөнх.
2018-03-16
No comments:
Post a Comment