Monday, April 16, 2018

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ДОЛГОРЫН НЯМААД НОМОН "ХӨШӨӨ" БОСГОВ

Төрийн шагналт, СГЗ Д.Нямаад зориулан Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Цэнджав, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч И.Рэнчинхэнд нар санаачлан гэр бүл хүүхдүүд, ахан дүүс, зохиолч, сэтгүүлчид дэмжин дурсамжийн сайхан ном хэвлүүлжээ.
Номонд найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүс, нутгийнхан, мэргэжил нэгтнүүд, судлаачид, дэмжигчид зэрэг 70 гаруй хүний дурсамж болон бусад сонирхолтой бичвэрүүд орсон байна.
Номыг СГЗ, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Долгорын Цэнджав “Долгорын Нямаагийн нээлт” гэсэн зохиолч, судлаачид анхаарлаа хандуулмаар маш сонирхолтой оршил үгээр эхлүүлсэн байна.
“Уран зохиолын онол, судалгаанд үзэгдэл болсон найрагч, шинэчлэгч, нээлт гаргагч гэсэн хэллэг, томьёоллууд байдаг, үүний нэг төлөөлөгч нь зохиолч яруу найрагч Долгорын Нямаа юм” гээд цаашид бусад том том зохиолчид, найрагчдынхаа бүтээлийн ур хийц, утга санааны нээлт, дүрийн сэтгэл зүй, үгийн сан, хэл найруулга болон содон хэллэгийн нээлт зэрэг шинэ хэлбэрийн судалгааг гаргаж тавих талаар санал дэвшүүлсэн байна.
Мөн энэ номонд фото зургийн цомог, Д.Нямаа асаны хэвлэлд өгсөн ярилцлага, зохиолч нөхдийнх нь элэглэл, нөхөрсөг шог, утга зохиолын судлаачдаас бүтээлийнх нь талаар бичсэн шүүмж зэрэг сонирхолтой олон нийтлэлүүд оржээ.
/Номын гарчигны товъёогийг зургаар оруулав/
Бичээчийн Батмөнх
2018-02-20

No comments:

Post a Comment