ДУНДГОВИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ БОЛОН БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГТАЙ ӨВӨРМӨЦ ТОГТОЦТОЙ ГАЗРУУД.
/С.Батлахын эмхэтгэсэн "Өлзий буян дээдэлсэн Өлзийт нутаг минь" номноос/
Өлзийт сумын нутаг бол монголын хамгийн гайхамшигт газруудын дээж байдаг юм. Дэл уул, Тагт, Дуут зэрэг газруудад хүн, гэр, ахуй амьдрал, морь тэрэг, буга, янгир, зэр зэвсэг, дайн байлдаан, сүсэг бишрэл зэрэг эртний хадны зургийн хэдэн мянгаар тоологдох галерей, эртний булш, гэрэлт хөшөө, хирэгсүүр, манай эриний 630-аад оны үед бичигдсэн эртний түрэг бичээс, 660-аад оны үед бичигдсэн хятад ханз бичээс зэрэг сонирхолтой үзмэрүүдээс гадна Ардын журамт цэрэгт бут цохиулан зугтсан гамин цэргийн дээрэм тонуулаас нутгийн олныг хамгаалах зорилгоор ардын засгийн газраас суулгасан 50 цэргийн суурьшиж байсан газар болох “Зүүн шавагтай”-ийн худаг, хатан баатар Магсаржавын, гамин цэрэгтэй тулалдаж явсан газар болох “Зах сүүж”-ийн худаг, Ойрдын Галдан бошготын тулаан хийж байсан гэгдэх Хайрхан,Талын хар овоо,одоогийн 1-р багийн нутаг Талын усны дэргэд байх, Манж чин улсын үеийн Харчин өртөөнүүдийг нэгтгэн захирч байсан манж журган (Яам гэсэн манж үг)-ны Сайр усны заргач түшмэлийн сууж байсан байшин, хэрмийн үлдэгдэл, 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн гэрч болон үлдсэн Хөнжлийн Далай, Хар ноён, Булаг билүүн, Эрдэнэ баян, Цагаан хад, Гучин, Тал, Хөтөл, Бор-Овоо зэрэг сүм хийдүүдийн туурь зэрэг монгол улсын түүх соёлтой салшгүй холбоотой газар нутаг элбэг байдаг болно.
Өлзийт сумын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт Дэл Хөнжил, Заваг, Тайлаг угалз, Их бага Хуц, Шар уул, зүүн талаараа Уул Хатарганатай, Хайрхан, Тодрууд, Хөөвөр, Морин толгой, Хонгиот Шорон хайлаастай, Ихэр, Мүүлэн зэрэг шаварлаг цав сархиа элбэгтэй болно. Сумын нутгийн өмнөд хэсэгт Монголын 33 их говийн нэг болох (60 гаруй км үргэлжилсэн) Загийн усны говь, Дундговь аймгийн 8 том бассейн (Усан сан буюу их хэмжээний нуур ус тогтдог газар гэсэн үг)-ы нэг 400 м\кв талбай эзэлсэн Аяга шанагын хоолой зэрэг улс аймагтаа алдартай газрууд цөөнгүйгээс гадна Хөөвөр, Номгон, Өөш, Загийн ус, Хулж, Модон овоо, Муруй цагаан сүүж зэрэг газруудад нийтдээ 40 мянган орчим га нутаг дэвсгэрийг эзэлсэн загийн ойтой юм.
Сумын нутагт эрт галавын далайн эрэг болох ер бусын сонин тогтоцтой Цагаан суврага хайрхан, Дэн шургуул, Монтой, Модны усны хайлаас, Өөш манхан, Хэвтээгийн хайлааст хөв, Хонгор хайрханы Алаг зандангимйн агуй, Хавтгай уулын Барагшуунт ам, Хэвтээ босоогийн агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд элбэгтэйгээс гадна Солгой Даамай, Хайрхан, Номт, Баян булаг, Хармагтай, Билгэх, Булаг хармагтай, Хөнжлийн Далай, Баруун Билүү зэрэг хүн малын ундаа болсон горхи булаг элбэгтэй юм. Мөн сумын нутаг Тоодог, Хайрхан зэрэг газруудад байх чулуужсан ойн үлдэгдэл, Муруй цагаан сүүжийн орчимд байх эртний далайн амьтны чулуужсан яс, Номгоны говийн хойт хэсэгт байх дун чулуут зэрэг сонирхолтой үзмэр цөөнгүй бий.
1970-аад онд тус сумын нутгаар аялан жуулчилж явсан, Унгар улсын зохиолч М.Габор “Монголын говийн хаана ч ялангуяа Дундговийн өмнөд хэсгийн гоё сайхан байгалийг үзэх болно. Холын аян замд ядарч алжаасан хүн тэр гайхамшигт сонин байгалийг хараад л хамаг биеийн ядаргаа арилчих юм” хэмээн бичсэн нь зүгээр нэг хоосон магтаал биш юм.

No comments:
Post a Comment