МОНГОЛЫГ БҮЖГИЙН УРЛАГИЙН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ Д.НАНЖИД БАГШ АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛЛОО
Эдүгээ 90 насны босго алхаж буй энэ жавхаалаг, цоглог сайхан буурай бол Монголын бүжгийн урлагийн алтан тайзан дээр 70 гаруй жил "бүжиглэж" буй агуу хүн.
Нанжид гуай бол Хөвсгөлд төрж Өмнөговь, Говь-Алтай, СУИС гуравт насаараа ажилласан эгэл нэгэн. Монголын бий биелгээ хэмээх бүжгийн гайхамшигт уламжлалыг хөгжүүлэхийн төлөө ихийг хийсэн, хийж байгаа хүн.
Бүжгийн урлаг түүнд өчигдөр МУ-ын Ардын жүжигчин хэмээх сайхан цолыг хүртээлээ.
Насны эрхээр бие нь жижиг харагдавч Монголын урлагийн тайзан дээр бол агуу том хүн.
Энэ агуу хүнд эдүгээгийн Монголын бүжгийн урлагийнхан гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолдгийг би мэднэ.
Урт наслаж, удаан жаргах болтугай Нанжид гуай минь.
Бичээчийн Батмөнх
2018-02-15
Фотог Батмөнх
No comments:
Post a Comment