НАС БОЛ ТОО БИШ ҮГ
Өчигдөр нэгэн танихгүй хүн "таны номыг уншлаа" гэсээр утсаар ярьж танилцан баахан хуучлав. Шинэ танил маань 75 нас хүртлээ улсад ажилласан гэнэ.
Сая ажиллаж байсан байгууллагынх нь хүнтэй ярьлаа. Мундаг хүн гэнээ. 75 настай байхад нь байгууллага нь "Та манайд их юм хийж өглөө, одоо тэтгэвэртээ суунуудаа" гэхэд "Надад одоо 5 жил ажиллах чадал уул нь байна даа" гэсэн гэнэ.
ФБ-ийн найзуудад сонирхуулах санаатай нөгөө хүнтэйгээ холбогдоод
Та 75 хүртлээ төрд алба хашиж их юм хийжээ, таны тухай олон түмэнд сонирхуулья гэсэн чинь "Өө би ч улсад 60-аадхан жил л ажилласан хүн шүү дээ" гэнээ.
18 наснаасаа эхлэн цэргийн алба хааж улсад 60-аад жил алба хаагаад 100 насандаа Хөдөлмөрийн баатар болсон Цэдэн-иш генерал шиг бас нэг хүн оллоо. Ийм хүн аль хир олон байдаг юм бол.
Нөгөө хүнээсээ Та 80 насны босго давчихсан хүн байна гэртээ сууж байна уу? гэсэн чинь "Үгүй ээ амьтан, хүнд тус болох гээд юм хийгээд явж байна, зав муутай" гэв.
Нас бол тоо биш зүгээр үг юм байна.
Бичээчийн Батмөнх.
No comments:
Post a Comment