/Сэтгэгдэл, санал, шүүмжийн товч/
Галайхан, алайхан, дуурилга гэсэн сонсож дуулаагүй үг хэллэгтэй, гал авалцтал шуугиан дэгдээж мэдэх “Галайхан” дуурилга хэмээх Хөөмийн томоохон хэмжээний бүтээлийг үзлээ. Их сонирхолтой байв. СУИС-ынхан их хөдөлмөр, их зүтгэл, их сэтгэл гаргажээ.
Монголын хөөмэйчдийн түрүү манлайн нэг УГЗ Одсүрэн гуай санаачилсан юм байна.
Монголын түүх судлаач, ном бүтээгч, “Чононгоо” дууны шүлгээрээ олны танил болсон "Чоно багш" Chono Bagsh цомнолыг бичиж найруулжээ.
Чоно багш Дуурилга гэдэг үг болоод энэ тоглолтын талаар “Энэ бол дуурь шиг жүжиг шиг үйл явдалтай боловч дуулахгүй, үг хэлээд дуулаад байхгүй, гагцхүү хөөмийлдөг бүтээл. Хөөмийн хоршил, гурвал болон олон хоолойн найралтай. Монгол хэлний үгийн санд дуурилга гэдэг үг бий. Энэ бүтээл утга, агуулга, өгүүлэмж, уран сайхны хэллэгийг бүрэн илтгэж чадах үг бол дуурилга юм. Тиймээс мартагдаж, хэрэглэхээ байсан энэ үг, нэр томъёог дахин сэргээж, монгол үндэсний урлагийн томоохон бүтээлээр гаргаж ирж байна.“Галайхан”-ы төрөл жанрыг тодорхойлох үг хэллэг үүнээс өөр байхгүй” гэж айлдсан нь үнэн бололтой.

Дуурилгын гол дүр Алайхан. Энэ нь гал, улаан гэх зэрэг эртний монгол үгнээс үүдэлтэй нэршил бөгөөд хүндэтгэж, энхрийлсэн аялгаар “Галайхан” хэмээн өргөмжлөн нэрлэсэн, “Галайхан” бол гал манагч, отог омгийг галтай байлгагч бөгөөд галын эзэн, галын тэнгэр нь юм хэмээн тайлбарт бичигджээ.
Гал гаргаж авсан, хүн араатны тэмцэл, эмэгтэйчүүд гал манах тухай, эмэгтэй хүний бүүвэйн дуу хөөмэйтэй ямар уялдаатай байж болохов, анчин гөрөөчин эрчүүдийн дуу хоолой хөөмэйтэй яаж холбогдохов, хөөмэй гэдэг чинь хүн хөгжим юм бишүү гэх мэт сонирхолтой олон санааг гаргасан бололтой. Ихэнх үйл явдал эмэгтэйчүүдийн тухай өрнөж байгаа тул олон эмэгтэйчүүд тоглож тэдний ихэнх нь хөөмэйлж байсан нь их онцгой сонин байв. Үндэсний их театрын УГЖ Алимаагаас өөр эмэгтэй хүн хөөмэйчин бараг харагдадггүй байсан нь үнэн. Одоо мундаг дэлгэрсэн, бололтой мундаг хөөмэйчидтэй болсон бололтой.
Энэ тоглолтын нэг сонирхол татсан юм нь хөөмэйнээс гадна хурган бич ч гэх шиг голын чулуу ч гэх шиг, эртний ятга ч гэх шиг сонирхолтой хөгжмийн зэвсэгүүд оролцсон нь мөн л сонин байв.
Энэ тоглолтийн хөгжмийн найруулга ч сонирхол татахуйц болсон санагдсан. Уул усны чимээ, салхины исгэрээ, хүрхрээний их дүнгэнээ, тэнгэрийн аянга, байгалийн болон ан амьтаны элдэв дуу авиа ертөнцийн бүх өнгө дуугарах шиг болсон.
Тоглолтын тайзаа үзэгчдийн суудлын дунд засахдаа хөлөөр нэг хөглөрөх хөсрий яс, дээрээс унах гэж буй мэт хохимой толгой /хүнийх биш шүү/, тэнгэрээс ургасан мэт хухай мод, дотор нь нүцгэн эмэгтэй бүжиглэж буй амьд усан хүрхрээ, агуйн нүсэр ам гэх мэт урьд урьдийнхаас арай өөрөөр хийж чадсан харагдав.
Тоглосон жүжигчид нь бүжиглэдэг, бүүвэйлдэг, дуулдаг, хөгжимддөг, хөөмэйлдэг, исгэрдэг хашгирдаг, харайдаг, дэвхэрдэг, цовхордог ёстой унивесиал ажиллагаатай хүмүүс байсан. Ялангуяа мундаг авьяастай эмэгтэйчүүд олон харагдсан. Энэ тоглолтонд орон нутгийн болон төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас уран бүтээлчдийг татан оролцуулсан нь зөв санагдав. УГЗ Д.Баярбаатарын Davaasuren Bayarbaatar тавих гэж байгаа "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжгийг ингэж шилдэг уран бүтээлчдийг оролцуулж хийвэл уг бүтээл нь дэлхийн тавцанд гарахад дөхөм болох талтайг СУИС-ийн захирал Сонинтогосд хүсэлт болгоё.
СУИС-ийн багш оюутнууд, захиралууд, хөгжмийнхөн, ардын урлагийнхан, бүжгийнхэн, яам тамгийн дарга даамал, мань мэтийн урлаг сонирхогч саваагүйчууд, судлаачид зэрэг үзэгчид нь зрителд багталцахгүй “чихээтэй” байсныг бодоход нилээн анхаарал татсан бүтээл гарч байгаа юм байна гэж бодогдсон шүү. Нэгэн зочныг зориуд тодотгоход Канадын элчин эхнээс нь дуусан дуустал машид сонирхон үзээд ихэд баясгалантайгаар гарч явна лээ. Хадны зургаар хийсэн "Хөмөргөн гурвалжин" -г ЮНЕСКО болоод зарим гадаад орнууд сонирхож эхэлснийг СУИС болон холбогдох газрууд анхааралдаа авахыг дашрамд бас санал болгочихоё.
Гэх мэтээр магтаад байвал магтаад баймаар шинэлэг нэгэн сайхан бүтээлийг Г.Ганцэцэг, Д.Ариунболд Ari Khusugtun, Б.Нямхүү Artist B Nyamkhuu , Н.Дашбямба, Р.Туяацэцэг, С.Загд-Очир Zagd-Ochir Sumiyabazar , Н.Санжаадорж, А.Ундармаа Undarmaa Altangerel, Ч.Баяржаргал, Д.Золзаяа, Д.Шижирмаа, Түвшинтөр Mongol Tartaryнарын олон уран бүтээлчид хийжээ.Өвөрмөц хийцтэй гэрэлтүүлэг, тайз зэргийг Od-Erdene Sandag захиралтай Total music хийсэн гэсэн. Эдгээр хүмүүст баяр хүргэе, та бүхнийг галын бурхан хөөмэйн яруу уянга эгшиг үргэлж ивээж байх болтугай.
Хоёр жилийн өмнө миний төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын “32 хүнт” хэмээх хадны зургаас сэдэвлэсэн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Дулам доктор Dulam Sendenjav ,ЭнхгэрэлEnkhgerel Dash-Yaichil нарыг тавьж шуугиан дэгдээхэд Б.Нямхүү зураачаар ажиллаж, Д.Ариунболд хөгжмийг нь бичсэн тул би эдгээр хүмүүст гүн хүндэтгэлтэй хандаж явдаг юм.
Дэл ууланд байдаг хэн ч мэдэхгүй хадны зургийг урлагийн тайзан дээр амилуулсан Дулам доктор Ардын багш болж, Энхгэрэл Гавьяат болж, Ариунболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж "Хөмөргөн гурвалжин"-гийн хөгжим нь “Алтанамар”-ын гранпри хүртэж, зураач Нямхүү "Алтангадас" одонгоор шагнагдсан.
Дэл уул болоод тэнд байдаг “32 хүнт” хэмээх хадны зургийн гайхамшиг, эрчис хүч /энерги/, ид шид, нандин шүтэлцээ, арга билэг нь өөрт эерэг хандсан хүн бүрт ингэж хүрдэг юм. "Галайхан"-ыг үзэж суухад Чоно багшийн бичсэн галын тухай, галайханы тухай, эр эмийн явдлын тухай, бүжгийн тухай, хөөмэй хэмээх хүн-хөгжмийн тухай зэрэг олон сэдэв,санаа “32 хүнт”-ийн хадны зурган дээр бүгд байгаа мэт санагдсан шүү. Энэ тухай "Чоно багш"-тай жич ярилцах болно.
“Хөмөргөн гурвалжин”-гаар эхэлж “Галайхан”-аар үргэлжилсэн Монголын шинэ урлагийн төрөл мандтугай.
Гал манатугай,
Хөөмэй мандтугай,
Хадны зураг мандтугай,
Монголын урлаг мандтугай.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-03-20
Фотог: Зохиогч

No comments:
Post a Comment