СУМЫН БҮХ АЙЛЫН УТАСНЫ ДУГААР СУМЫН БҮХ АЙЛД БАЙДАГ
/Сонирхолтой санаа/
Дундговийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Хүүхэний Отгонмөнх Otgonmunhk Huukhen малчдад зориулсан хөөрхөн лавлах хийгээд бүх айлдаа тараачихсан байна. Бусад газар байдаг эсэхийг бүү мэд.
Өлзийт сумынхаа бүх айлын утасны дугаар /одоо бүх малчин айл суурин телефон утастай болсон/, бүх айлын им тамга орсон эмхэтгэл хийжээ.
Эзэнгүй малын тамгыг хараад хэний мал вэ гэдгийг лавлахнаасаа "лавлаж" мэдээд утсаар нь хэлэх боломжтой болж.
Хуучин цагт архаг малчид хавь ойрынхоо байтугай сумынхаа ихэнх айлын тамгийг мэддэг байсан бол одоо залуу малчид төдийлөн мэдэхээ байсан гэнэ.
Малнаас гадна сумын аль ч айл, аль ч айлтайгаа утсаар ярих боломжтой болж.
Дээр үед төв суурин газарт "Телефон утасны лавлах" гэж жигтээхэн хэрэгтэй нэг дэвтэр байдаг байв. Түүх болон алга болсон тэр лавлах харин хөдөө суманд шинэ юм болчихсон цохиж явахтай таараад сонирхуулав.
Жич: Манай сумынханд янз бүрийн Хас тэмдэг бүхий тамга элбэг юм байна. Хад уулан дээгүүр нь Хас тэмдэгний зураг элбэг байдагтай холбоотой ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ.
Бичээчийн Батмөнх.
2018-03-22 буюу Монгол хүн сансарт ниссэн өдөр.
Бичээчийн Батмөнх.
2018-03-22 буюу Монгол хүн сансарт ниссэн өдөр.
No comments:
Post a Comment