Дундговь аймгийн музей хуучин Хүрэлийн үеийн танхимаа Дэл уулын хадны зургаар өргөжүүлэн шинэчилж, монголын төв орон нутгийн музейнуудаас анх удаа Хадны зургийн дагнасан үзмэрийн танхимтай болж байна. Энэ танхимыг тохижуулахад Өлзийт сумын Дэл уулын “Хүүхэнүүд” овгийнхон болон “Дэл уулын гайхамшиг” ТББ санаачлага гаргаж, санхүүгийн туслалцаа үзүүлсэн болно.
Мөн тус музейд Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа асан, нэрт дуучин Балдирын асан нарын хүндэтгэлийн буланг шинээр байгуулж байна.
Дуучин Балдир асан нь Дундговийн Соёлын ордон буюу одоогийн Төв халхын дуулалт бүжгийн театрт 1945-1970-аад онд дуучнаар ажиллаж байсан, алдарт дуучин Норовбанзадын багш, Өлзийт сумын харьяат хүн юм.

Эдгээр танхим, хүндэтгэлийн булангийн нээлт 2018 оны 2-р сарын 7-ны 11 цагт Дундговь аймгийн музейд болно.
Энэ арга хэмжээнд мэргэжлийн хүмүүс өндөр ач холбогдол өгч академич доктор профессор Д.Цэвээндорж, Ардын багш, доктор С.Дулам, түүхийн ухааны доктор Ю.Болбаатар МҮОНТВ-ийн УЗ-ийн гишүүн, зохиолч генерал Л.Пүрэвдорж нарын зэрэг хүмүүс оролцохоо мэдэгдээд байна.
Өлзийт сумын болон аймаг, нийслэл дахь Нутгийн зөвлөлийн удирдлагууд оролцоно.
Та бүхнийг энэхүү арга хэмжээнд морилон саатахыг урьж байна.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018-02-02
Өлзийт сумын болон аймаг, нийслэл дахь Нутгийн зөвлөлийн удирдлагууд оролцоно.
Та бүхнийг энэхүү арга хэмжээнд морилон саатахыг урьж байна.
Дэл уулын Бичээчийн Батмөнх.
2018-02-02
No comments:
Post a Comment