ШАНХЫН ХЭЦ БИШ ШАНХАЙН ХЭЦ ГЭНЭ ШҮҮ
Миний төрсөн нутаг Дэл Хөнжил уулан дээрээс Өмнөговийн Цогтцэций, Манлай сумын нутагт хуваагдан оршдог Их Шанхайн хэц хэмээн их хяр уулс харагддаг юм.
Намайг багад манай өвөг дээдэс энэ нутгийн тухай маш сайхан юм ярьж тэхдээ дандаа Их Шанхай, Шанхайн хэц гэдэг байсан юм. Ахмадуудын ярьдаг үлгэр мэт сайхан юмнаас болоод эдүгээ цагийн зарим сонирхолтой юмнаас ФБ-т ганц нэгийг бичсэн. Тэхдээ багаас дуулж сонссоноороо Шанхайн хэц гээд бичтэл зарим хүмүүс хөөе нөхөөр наадах чинь Шанхай биш Шанх гэдэг юм гэж зэмлээд байсан. Би учрыг олоогүй тэгсхийгээд энэ тухай юм бичихээ больсон.
Гэтэл УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригт дөнгөж өчигдөр "Бидний монголчууд" төслөөрөө Манлай суманд очиж ажиллаад миний төөрөгдлийг арилгасан нэгэн өгүүлбэр бичснийг харж учрыг олов.
Зоригт гуай "ЭРТ ДЭЭРЭЭС ИХ ШАНХАЙ НЭРТЭЙ НУТАГ БАЙСНЫГ ХЯТАДТАЙ МУУДСАН ОН ЖИЛҮҮДЭД ДАРГА НАРЫН ЗАХИРАМЖААР ШАНХ БОЛГОЖ ӨӨРЧИЛЖ БАЙСАН ГЭНЭ" гэжээ. Энэ нутгийн ахмадууд түүнд энэ тухай их тодорхой ярьсан гэнэ.
Их Шанхайн хэцэд Түвдэнгийн Борыг түлхсэн Тугийн цохио, Гэсэр гэлэнгийн алдарт хул, Говь Шанхайн хурд, Шанхайн хэцийн алдар цуутай хүмүүс, торгоны зам гээд сонирхолтой олон юм бий.
Шанхай, Дэл, Хөнжил гурав бол "бараа бараагаа харсан Аргалын хоёр уул" гэдэг шиг бараа бараагаа харсан говийн гайхамшигт уулс юм.
Одоо би алдарт Шанхайн хэцийн тухай ганц нэг юм бичвэл намайг битгий загнаарай найзуудаа 😀😀😀😀😀😀😀.
Дэл уулын Бичээчийн Батмөнх
2018-04-06
2018-04-06
No comments:
Post a Comment