ДЭЛ УУЛЫН "32 хүнт" ХЭМЭЭХ ХАДНЫ ЗУРАГТ СУДЛААЧ, ЭРДЭМТЭН Г.АКИМ ДАРААХ СОНИРХОЛТОЙ ТАЙЛБАР ХИЙСЭН БАЙНА.
/Хэсэглэн авав/
...Дэл уулын хамгийн алдартай зураг болох “32 хүнт”-ийн булшин дээр очлоо. 32 хүнтийн булш гэхээр 32 хүн оршуулсан газар гэж уншигч абугай бүү бодоорой. Энэ нэгэн булшны хашлага чулуун дээр гучин хоёр хүнийг дүрсэлснээр нь чингэж нэрлэсэн хэрэг юм. Энэ нь дөрвөлжин булш байна. Ертөнцийн зүгээр зүүн талын буюу наран талын хашлага дээр эдгээр хүмүүсийг сийлжээ. Эдгээр хүмүүсийг гүйлдэж байгаа ч юм уу, бүжиглэж байгаа ч юм уу, энэ хоёрын аль нэг нь гэмээр сийлсэн байна. Зарим нь ч үүлэн борооны ажил хийж байгаа бололтой. Хойт захын хоёр нөхөр яахын аргагүй л загас наадуулж байна даа. Нөгөөдүүлийгээ урагш бүжээд явчихсан хойгуур амжуулж байгаа хоёр юм болов уу даа. Тэгэхдээ эмэгтэй нь дээр нь байна шүү. Ер нь эрчүүл нь бүгд боожгойгоо босгочихсон гүйж [бүжиж] байгаагаас үзвэл өнөөгийнхний хэлээр эротик маягийн зураг байна аа. Гэтэл гэзэгтэйнүүдийнх нь бүслэхийн тушаа нэг гозгор юм байгаа нь юуг мэдэх аргагүй. Эдний тэхий голд бас эр эм хоёрыг үүлэн борооны явдал үйлдаж байгаагаар сийлсэн байх юм. Тэд хоёр тийш харан хэвтсэн боловч дөрвөн хөлөө зөрүүлсэн, эрийнх нь ичрэг чивчрэн эмийнхрүүгээ орох гэж байгаа байдалтай. Дор нь байгаа эмэгтэй хоёр салаа гэзэгтэй. Тэр хоёрын хоёр талд өөдөө харан, хөлөө алцайн хэвтээ хоёр ч эмэгтэй байх юм. Хоёул хурьцах эрийг хүлээх мэт. Урд талд нь бас нэг хоёр нөхөр яг тийм байдалтай. Түүний урд талд эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн байх бөгөөд эрийнх нь боожгой зантайхаараа зантайсан байна. Түүний урд талд бас хоёр хүн тэдэнрүү гүйж явах шиг. Тэдний ард бас хоёр хүний нэг нь тэднийг заан, тийш явъя гэж байгаа байдалтай. Нөгөөдүүл мань хэдрүү уралдаж яваа ч юм уу! Ер энгэр зөрүүлж байгаа энэ хэдэн зураг нь тийм явдлыг хадан дээр сийлдэг нэг уламжлалт аргаар сийлсэн зураг байна.Чухам яагаад энэ булшны хашлага дээр ийм зураг зурав аа. Таамагласу. Магадгүй, энэ бунханд овгийн ахлагч том хүнийг тавьсан байж. Овгийн ахлагч тэнгэрт хальсан ч энэ овгийнхон өсөж олон болохыг бэлгэдсэн байж болох талтай...
2015 ОН
No comments:
Post a Comment