Thursday, December 8, 2016


АЛАГИЙН ХОШУУНЫ ӨВӨЛЖӨӨ БА 
"АЛСЫГ ХАРАГЧ" ХАД.
Дэл уулын Алагийн хошуу хэмээх бууцны /өвөлжөө/ дэргэдэх сэнжит хад. Миний дүү Батбуян, Отгонбаяр нарын бага нас өвөлдөө энэ хадан дээр л тоглож өнгөрсөн. Энэ хад тэр үеийн хөдөөний хүүхдэд одооны ХҮҮХДИЙН ПАРК байжээ одоо бодоход.
Энэ хадан дундуур мөлхөөд гарчихна, дээр нь гараад алсын бараа харчихна, заримдаа хажууруу нь гулсана, заримдаа дээрээс нь үсэрнэ, заримдаа авирна гэх мэт олон хувилбартай гайхалтай тоглоомын талбай байж.
Энэ хад, бууц хоёр дээрээ хэд хоногийн өмнө гэрийхэнтэйгээ очоод ирлээ. Алагийн хошуу хэмээх энэ бууц бол миний хамгийн дурсамжтай газар. Манай ихэс дээдсийнхний хамгийн олон жил өвөлжсөн бууц юм гэсэн.
Миний 20 нас хүртэлх үеийн ихэнх өвөл нь манайх болон манай ахан дүү намынхан энэ бууцан дээр л өвөлжиж байсан.
Миний төрсөн дүү Отгонбаяраас эхлээд олон хүн энэ бууцан дээр хорвоод ирцгээсэн юм билээ. Миний ойр дотнын олон сайхан буурлууд энэ бууцан дээрээс л бурхандаа буцацгаасандаа хөөрхий.
Дэл уулын Алагийн хошууны бууцаа гэж...
Б.Батмөнх.
2016-08-29


No comments:

Post a Comment