ДЭЛХИЙД МАНДСАН ТОМ САРЫГ ДЭЛ УУЛАН ДЭЭРЭЭС ХАРЖ БАЙЛАА
Өнөө шөнө нүсэр том сар тэргэл гарна гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх..2014 оны 9 сард мөн тийм том сар гарч байсан юм.
http://www.mglnews.mn/content/read/51595.htm
Яг тэр мөчид би Готовын Аким, Гомбожавын Гонгоржав гэдэг Монголын хоёр том сэхээтэнтэй Дэл уулан дээр хамт явж байж таарч билээ.
Баруун Билүүний амнаас буруу харсан хас тэмдэгний зураг олж бөөн баяр болоод дараа нь Дэл уулын хэдэн сайхан тэмээтэй тааралдаж түүнтэй зурагаа татуулаад харуй бүрий болж байхад цааш хөдлөн Сухайн хөтлөөр давах мөчид тухайн үед тэр том сар мандсан юм. Бидэнтэй нутгийн малчин Батбуян Ганбаа нар хамт явж байсан юм. /Сайн камерны цэнэг дууссан тул муухан камераар авсан зургаа оруулав/
Дараа нь Аким гуай Дэл ууланд аялсан тухай замын тэмдэглэл бичиж номондоо оруулсан байсан. Сайхан дурсамж зураг хоёр үлдсэн юм.
Дашрамд дуулгахад өнөө шөнө гарах "супер" сар 19 цагт мандаад 21 цаг 53 минутанд хамгийн томоор харагдах юм гэсэн.
Бичээчийн Батмөнх
2016-11-14-ний 18 цаг 30 минут

No comments:
Post a Comment