ӨНӨӨДӨР ГАЙХАЛТАЙ ГОЁ ӨДӨР
- Дөрвөн жил хүлээсэн Олимп эхлэв. Нээлт гоё болсон.Монголчуудын хувцас "алтан медаль" хүртчихлээ.- Монголчуудын үндэсний баярын оргил хэмээгдэх Даншиг наадам, шашныг урлагтай хослуулсан гайхалтай үзүүлбэр болох тасралтгүй 6 цаг үргэлжилдэг Цам харайх ёслол хоёр Хүй долоон худагт болж байна. Энэ уул нь монголчуудын үзэх л ёстой юмны нэг яах аргагүй мөн.
- Монголын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Төмөр замчдын их баяр Хонхор өртөөний ойролцоо болж олон зуун хүн баярлан цэнгэж байна.
- Хамгийн давтадашгүй нэгэн гоё юм бол өнөө орой Чингисийн талбай дээр Монголын үзэсгэлэнт 420 уран нугараач бүсгүй монгол урлагийн нэгэн гайхамшгийг үзүүлэх гэж байна.
Геннесийн ном хэмээх дэлхийн рекордод бүртгүүлнэ. 420 нугараач /албан ёсны тоогоо 350 гэж бичсэн боловч 420 гарч ирэх юм гэсэн/ нэгэн зэрэг гаргаад тоглолт хийчих орон Монголоос өөр байхгүй нь үнэн байх. Дэлхийн өнцөг булан бүрт нугарах үзүүлбэр үзүүлж байгаа шилдэг нугараачид ирсэн тул сонирхолтой болж таарна.
- Бас нэгэн сэтгэл догдлуулсан мөч бол бол өнөө орой 22 цагаас эхлэн Олимд оролцож хүч үзэх Монголын агуу тамирчид тэмцээнээ эхлэнэ. Олон хүн алт, мөнгөн медаль дээр бооцоо тавьчихсан байгаа, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Уранцэцэгэг тэргүүтэй 3 тамирчин тэмцээнээ эхлэнэ. Жудо өдөртөө медальтан нь тодордог тул өнөө шөнө анхны медалтан тодрох нигууртай.
Монгол хүний босоо цагаан хийморь мандтугай.
Б.Батмөнх
2016-08-06
No comments:
Post a Comment