Thursday, December 8, 2016

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН НУТАГТ 
НЭГ ДОР БАЙДАГ ЗУРГААН ГАЙХАМШИГ.
1,Цагаан суварга-Байгалийн өвөрмөц тогтоц. Монголд ирсэн байгаль сонирхогч жуулчдын 98 хувь нь зорин очиж үздэг.
2.Хонгор Хайрхан-Энэ Хайрханы дэргэдээс 8 гавъяат цолтон, 1 ардын жүжигчин, 1 төрийн шагналтан, 1 Улсын баатар, 10 гаруй эрдэмтэн, олон арван гавж мяндагтан лам нар төрсөн онцлогтой.
3.Дэл уул- Хадны зураг, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг Дэлхийн түүх соёлын нандин өв хадгалсан нутаг.
4.Баруун Билүүн-Булаг устай, өндөр хадан хясаа хавцалтай, хайлаас, сухайтай, аргал, янгир, хар сүүлт зээртэй, хэдэн зуун хадны зурагтай, говийн томоохон хийд байсан туурь балгастай номын авшиг шингэсэн өвөрмөц орчин.
5.Бэрх уул-Байгалийн өвөрмөц тогтоц.
6.Гурван Ухаа- Алт, өнгөт метал эрдэнэс агуулсан дан элсэн уул.
Бичээчийн Батмөнх 2016-08-15
Фото зургийг Б.Золбадрал 2016-08-14-нд авсан






No comments:

Post a Comment