Д.ОТГОНБААТАР: ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГИЙГ АНХ СУДАЛГААНЫ ЭРГЭЛТЭД ОРУУЛСАН ХҮН БОЛ МИНИЙ АХ ХҮҮХЭНБААТАР. ИЙМЭЭС БИД АХЫНХАА ҮЙЛ ХЭРГИЙГ МӨНХЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ХАМТРАН ЭНЭ ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАЖ БАЙНА
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн, доктор Д.Отгонбаатарын хэлсэн үг/
/“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлтэн дээр “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн, доктор Д.Отгонбаатарын хэлсэн үг/
Манай энэ үзэсгэлэн бол дэлхийн хосгүй гайхамшигт өвүүдийн нэг болох байгальд байгаа хадны зургийг үзүүлж байгаа юм. Энэ үнэт өвийг үзэсгэлэн болгон өргөн олон түмэнд дэлгэн үзүүлэх санаачлагыг манай ах дүү нийлж гаргасан юм. Ингэснээр Дэл уулын хадны зургийг гадаад дотоодын эрдэмтэд судлаачдын анхаарлыг хандуулах гэж байгаа юм. Эдгээр зургийг анх судалгааны эргэлтэд оруулсан хүн бол миний ах Хүүхэнбаатар гэдгийг энд дурдахад таатай байна. Иймээс бид ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, мөнхжүүлж үр хүүхдүүдтэй нь хамтран энэ үзэсгэлэнг гаргаж байна. Бид “Дэл уулын гайхамшиг” ТББ байгуулан Дэл уулын хадны зурганд олон нийтийн болон судлаачдын анхаарлыг хандуулах,хамгаалалтыг сайжруулах, ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнд ирсэн та бүхэнд ах дүү нарынхаа өмнөөс, Хүүхэнбаатар ахынхаа өмнөөс баяр хүргэж амжилт хүсье.
2016-05-27
2016-05-27
No comments:
Post a Comment