ДЭЛ УУЛАНД МОД ТАРЬЖ БАЙНА
Намрын сэрүүн унасан энэ өдрүүдэд Дэл ууланд хэрэг болгон очиж, сэтгэл гарган чацаргана, бургас, хайлаас зэрэг 400 гаруй модны суулгац суулгаж байгаа Сампилын Адъяабаатар андын хийж буй ажил энэ байна. /Байгаль хамгаалагч Бадрахын өнөөдөр Дэл ууланд түүнтэй очиж уулзан авсан зургийг оруулав/ Адъяабаатар сүүлийн жилүүдэд олон газар мод тариж байгаа юм билээ.
Харин энэ удаа Дэл ууланд хийж байгаа ажил нь өөрийн чин хүслээр мөн ямар нэгэн ашгийн төлөө бус ихэвчлэн хувийн хөрөнгө оруулалтаар хагас мянга шахам тооны мод суулгах ажлыг хийж байгаа нь нутгаа гэсэн үнэнхүү сэтгэлийн илрэл юм.
Нутгаа гэсэн чин сэтгэлтэй нутгийн эрхэм анд Адъяабаатарт их баярлалаа. Амжилт хүсье.
/Түүнийг хотод ирсэн үед сэтгэлийн үгийг нь та бүхэнд дамжуулах болно/
Б.Батмөнх
2016-10-18
No comments:
Post a Comment