Thursday, December 8, 2016

МОНГОЛЫН СПОРТОД НЭГЭН ГЯЛАЛЗСАН ШИНЭ
 "ОД" ГАРЧ ИРЛЭЭ
Өчигдөр ФБ-тээ “өнөө шөнө Монголын тэнгэрт шинэ од гялалзаж магадгүй” гэж бичсэн. Үнэхээр гялалзлаа.
Энэ удаа медаль аваагүй ч дараа баталгаатай авах нэгэн “од” урьд шөнө монголын тэнгэрт гялс хийсэн. Тэр бол хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг.
18-хан настай жижигхэн монгол охин хүндийн өргөлт гэдэг хүнд спортоор дэлхийн шилдэгүүдтэй ана мана өрсөлдөн дэлхийн шилдэг 10-т багтаж түүхэн амжилт үзүүлэв.
Дасгалжуулагч нь “Бурхны бэлэг” хэмээн дуу алдсан, сүүлийн үед хэвлэл мэдээллээр “супер охин” хэмээгдээд байгаа, монголдоо залуучуудын болон насанд хүрэгчдын рекордыг 63 удаа эвдсэн, залучууд, насанд хүрэгчдийн 8 удаагийн улсын аварга болсон, 10 настайдаа энэ спортоор хичээллэж эхлээд 12-тойдоо спортын мастер 13-тайдаа ОУХМ, 16,17-тойдоо насанд хүрэгчдийн Дэлдхийн аваргад 10,6-р байр, 17-тойдоо Азийн залуучуудын аварга, 16 тайдаа олимпийн эрх авсан Анхцэцэг бол энэ удаагийн олимпд орсон монголын тамирчдын нэг шилдэг нь мөн. Медаль аваагүй ч шилдэг нь мөнөөсөө мөн.
Анхцэцэг охин энэ удаа түлхэлтээр 138 өргөдөгөө 131, огцомоор 115 өргөдөгөө 106 өргөж Дэлхийн шилдэг аравт багтаж 8-р байранд жагссан. Мундаг амжилт. 8-р байр гэхээр хүмүүс анзаарахгүй байх шиг байна, тийм биш 18 настай монгол охин дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөөд эзэлсэн байр. Бахархахын дээдээр бахархсан.
Би хүндийн өргөлтийн сайн дасгалжуулагч гэгддэг Хөхөөтэй олон жил хамт ажиллаж, Хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч Гансүх асантай /Баярмаагийн дасаглжуулагч/ олон жил айл хөрш явж энэ спортын тухай гадарладаг болсон юм.
Эмэгтэй хүнд бол ахадсан гэмээр спорт юмдаа гэж ойлгодог. Ийм хүнд спортруу хар багаасаа орж өдий насандаа ийм өндөр амжилт гаргасан Анхцэцэгтээ баярлалаа.
Чамайг олон олимп хүлээж байгаа, олон медаль хүлээж байгаа, олимпийн шагналын тавцан дээр олон олон гарч монгол түмнээ олон олон баярлуулнаа хичээгээрэй.
Амжилт хүсье.
Б.Батмөнх. 2016-08-11.

No comments:

Post a Comment