МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт.
ДЭЛ ХӨНЖИЛИЙН УУЛ БОЛ ХАД БОЛГОН ДЭЭР НЬ ТҮҮХИЙН УЛ МӨР ҮЛДСЭН НУТАГ.
Дэл Хөнжилийн уул гэж байгалийн сайхан цогцолсон, түүх соёлын дурсгалтай үнэхээр гайхалтай нутагт төрж өссөндөө баяртай байдаг юм би.Манай удам судар, дээд үеийнхэн маань бүгд энэ нутагт амьдарлаа өнгөрөөсөн тэмээчин улсууд байсан.
Би хүүхэд байхаасаа энэ сайхан нутгаараа бахархаж энэ сайхан нутгаа дэлхийн өвийн санд оруулах юмсан, энэ сайхан нутгаа монголчуудад байтугай дэлхийд нэг харуулах юмсан гэж бодож явсан. Энэ бодол маань нэлээд дээр үеэс эхлэлтэй байсан. Учир нь Хүүхэнбаатар ахыг маань оюутнуудтай хамт энэ түүхэн дурсгалт газруудаар судалгаа хийж явахад тэдэнтэй хамт явсан эрдэмтэн, докторууд ийм олон түүхийн үнэт зүйл нэг дор бөөгнөрсөн газар манай оронд ховор байдаг талаар ярьж байснаас улбаатай юм.
Би одоо ч гэсэн Дэл Хөнжилийн энэ нутгаа цаашид улам хамгаалж дэлхийд алдартай, дэлхийд дархлагдсан газар болгоосой гэж хүсч явдаг.
Дэл Хөнжилийн уул бол хад болгон дээр нь түүхийн ул мөр үлдчихсэн онгон дагшин нутаг юм.
Энэ нутагт очиж үзээсэй гэж хүмүүст захимаар байна, энэ нутгийг өөрийнхөө ивээлд аваасай гэж төр засагтаа хэлмээр байна, энэ нутгийг цаашид улам их судлаасай гэж эрдэмтэн судлаачидад хүсмээр байна.
2005 он.
No comments:
Post a Comment