ЭНД ТЭНДГҮЙ БАЙХ ЭЗЭНГҮЙ ДУГУЙН УЧИР.
Шанхайд ийм дугуй энд тэндгүй зогсож байгаа. Хэнч үүнийг унаад хаа ч хүрч болдог юм байна.Унаа хэрэг болсон хүн гар утсан дээрх тусгай апалкейшны тусламжаараа 700 төгрөг /2 юань/мөнгөө тушаана, гар утсанд дугуй ойрхон хаана байгааг заагаад нууц код ирнэ, тэр кодоор дугуйны түгжээг гаргаад унаад жирийчихнэ, ажлаа дуусаад дугуйгаа хаа ч хамаагүй орхино. Ердөө л энэ.
Нэг сэргэлэн эр Startup /гарааны бизнес/-д төсөл бичээд л эхлүүлсэн юм гэнэлээ. Явган дугуй өргөн хэрэглэдэг урд хөршийн хэрэглэгчдэд таалагдсан үйлчилгээ гэсэн. Аягүй бол удахгүй гудмаар нь нөгөө цахилгаан мотоцикл нь тэгээд зогсож байж мэднэ.
Машин түрээсэлдэг барууны орнууд машинаа иймэрхүү маягаар онгоц, галт тэрэгний буудал дээр эзэнгүй орхидог болсон байна гэсэн. Гадаадаас ирсэн зочин интернетээр урьдчилан гэрээ хийж төлбөрөө төлөөд буудал дээрээс машинаа унаад явдаг гэсэн.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment