ИНЭЭЖ БАЙВАЛ САЙН БҮХЭН ИРЖ,
МУУ БҮХЭН ХОЛДДОГ
Сайхан инээмсэглэл, сайхан инээх нь хүнд гэрэл гэгээ, ид шидийг бий болгодог ид шидтэй эд гэнэ. Инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй, аз жаргалын даавар хэмээгдэх нөгөө гайхалтай ид шидэт эндорфиныг ялгаруулдаг. Инээхэд өрц, хэвлийн булчин ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Мөн уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг, нүүрний болоод бусад арьсыг сэргээдэг,цусны эргэлт сайжирч ухаан санаа саруул болно гэх мэт зөвхөн бие махбодид нөлөөлөх сайн тал тоолж барамгүй олон байна. Инээхэд муу юм ганц ч байхгүй харин сайн юм дэндүү олон байна. Үнэн байж мэднэ, сайхан инээж явдаг хүмүүс цаанаа нэг баяр баясгалантай, гэрэл гэгээтэй, эрүүл саруул, цоглог өөдрөг байдаг. Сайхан инээж байя, сайхан инээлдэж байцгаая.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment