ДУНДГОВЬ БОЛ ЖУУЛЧИД ЦАГААН СУВАРГА ДЭЭР НЬ,
Sunday, July 17, 2016
ЦАГААН СУВАРГЫН ОЙРОЛЦООГООС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТОМ ХЭМЖЭЭНИЙ АРАГ ЯС ОЛДСОН.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт аймгийн төвөөс урагш 156 км-т байдаг Цагаан суварга.Цагаан суварга эртний үлэг гүрвэлийн орон, аварга амттаны амьдарч байсан өлгий нутаг гэдэг нь батлагдсаар байна.
Хэдэн жилийн өмнө Цагаан суваргаас холгүй орших Муруй цагаан сүүж хэмээх газраас үлэг гүрвэлийн том хэмжээний арга яс олдсон юм.
Түүний нэг нуруу Дундговь аймгийн музейд байдаг болно.
Б.Батмөнх.
ТЭНГИСБОЛДЫН ЗУРСАН "ИХ ХҮЛГЭН ТУУЛЬС" ЗУРАГ
Монголын зураачдын бүтээлээс надад хамгийн их таалагдсан зураг бол энэ зураг. 1980-аад оны сүүлээр зурагдсан том хэмжээний тосон будган зураг. Зураач нь Тэнгисболд гэж урт үстэй залуухан хүн. Зөвхөн энэ алдарт бүтээлийг үзэх гэж СТӨ-ний Уран зургийн галарейд мөн ч олон удаа очсондоо. Хараад л байхад толгойд сонин мэдрэмж төрдөг байсан. Маш гоё зураг. Харамсалтай нь энэ алдарт зураг маань одоо хаана байдгийг мэдэхээ байсан. 2010 онд морин хуурын тухай уран зургийн үзэсгэлэнд хуулбар нь нэг харагдсан. Энэ зураг одоо хаана байгаа бол?
ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ДЭЛ УУЛЫН ДООР ГҮНИЙ ТОМ НУУР БАЙГААГ ОРОСУУД ТОГТООСОН ТУХАЙ БАРИМТ БАЙДАГ ГЭНЭ.
Өнөөдөр Дэл уулын зарим судлаачидтай уулзлаа.1932 онд Оросын геологчид Дэл ууланд ирж усны судалгаа хийгээд Дэл уулын дор газрын гүний маш том нуур байгааг тогтоогоод тэр тухай тухайн үеийн БХЯ-нд тайлан бичиж үлдээсэн байдаг гэнэ.
Үүнийг үнэн байж мэднэ гэж бодов.
Оюу толгойг ашиглахтай холбогдуулан гүний усны судалгаа хийхэд говьд газрын гүний 4 том нуур илэрсэний нэг нь Хөнжлийн уулын өвөрт байгааг тогтоож газрынх нь нэрээр Хармагтайн нуур хэмээн нэрлэдэг юм билээ. Хармагтайн булаг маш элбэг устай булаг байдаг.
Хармагтай нь Дэл уулаас 30 км зайтай байдаг.
Б.Батмөнх.
2015-04-27
ДЭЛ УУЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ АЖИЛ 2015 онд ЭХЛЭВ.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул орчмын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын байдлын тухай нээлттэй хэлэлцүүлэг 2015 оны 4-р сарын 15-нд МУИС-ийн дугуй зааланд зохиогдов.ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музей, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Хөшөө дурсгал, дурсгалт газрын Монголын үндэсний хороо, Нүүдлийн Соёл Иргэншилийг Судлах Олон Улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Боловсролын Их Сургууль, Улаанбаатар Их Сургууль, Монголын тахилгат газар нутгийн судалгаа, мэдээллийн төв, Чингис хаан дээд сургууль, Соёл Урлагын их сургууль, Газарчин дээд сургууль.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уул нь Монгол орны говийн бүсийн томоохон дурсгалт газрын төлөөлөл бөгөөд эртний хүмүүсийн ул мөр болсон чулуун зэвсгийн үлдэгдэл, булш оршуулга, хадны сийлмэл зураг, эртний бичгийн дурсгал зэрэг олон төрлийн түүх, соёлын өвийг хадгалсан газар юм.
Дэл уул нь говийн бүсийн бусад дурсгалт газруудаас харьцангуй сайн судлагдсан газарын тоонд орох бөгөөд судлалгааны ажлын эхпэлийг 1960 онд А.ПОклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан эхлүүлжээ. Тэр цагаас хойш Д.Дорж, Э.А.Новгородова (1969, 1975), Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав (1987), Ю.Болдбаатар (1997), Ц.Баттулга (1998, 2000), Д.Цэвээндорж, Н.Батболд (2003), Д.Сүхбаатар, Э.Жигмэддорж (2003), Б.Батсүрэн (2006) зэрэг гадаад дотоодын олон судлаачид уг дурсгалт газрын талаар судалгааны ажил хийсээр өдийг хүрчээ.
Он жил улирахын хирээр эдгээр дурсгалуудын үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч байгаль, нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан өдөрөөс өдөрт сүйдсээр байна. Тухайлбал, Дэл уулын орчимд хэдэн жил дараалан ган гачиг болж, айлууд нутаг сийлгэн нүүж, мөн хууль бусаар алт олох зорилгоор газар шороо ухах зэргээр тэр орчимын дурсгалд бодит аюул учируулсаар байна.
Тиймээс, БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музей, Өлзийт сумын Засаг Даргын Тамгын Газар, МУИС. ХУС-ийн Ази судлалын тэнхим, Шинжпэх Ухаан Технологийн Их Сургууль, БуХИС-Нийгмийн ухааны салбартай хамтран “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Санамжид тусгах санал:
> Дэл уулын хамгаалалтын бүс тоггоож, Засгийн газраар тогтоол гаргуулах
> Дэл уулын соёлын өвийн мэдээлэл, сургалт, судалгааны төв байгуулах, байнгын харуул хамгаалалт бий болгох
> Дэл уулын орчмын түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох
> Мэргэжпийн байгууллагууд болон орон нутгийн харилцаа холбоог дээшлүүлэх
> “Дэл уулын соёлын өв” хөтөлбөр боловсоруулах эдгээр болно.
Б.Батмөнх. 2015-04-15
МИНИЙ ОЧИЖ ҮЗЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ
ЭЭЖ ХАЙРХАН
Говь-Алтай аймгийн алтайн цаадах говьд байдаг-Ээж хайрхан.Монголд байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газруудын эхний 5-д багтах газар бол- Ээж хайрхан.
Монголд "ээж" орсон нэртэй байгалийн үзэсгэлэнт цор ганц газар бол-Ээж хайрхан.
Миний төрж өссөн Дэл, Хөнжлийн ууланд Их буянтын овоо гэж энгэртээ өвөлжөөтэй, ардаа булагтай, хажуудаа худагтай, эргэн тойрон малын маш сайхан бэлчээртэй их буянтай сайхан овоо байдаг./2-р зураг/
Миний нутгийн тэр овоотой Ээж хайрхан хэлбэр дүрсээрээ маш адилхан.
Ээжийн минь нэр орсон, миний төрсөн нутгийн минь овоотой адилхан харагддаг, байгалийн маш өвөрмөц тогтоцтой Ээж хайрханд адислан мөргөх нэгэн цаг удахгүй буй за.
Б.Батмөнх.
ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАДАА ИЙМ НААДАМ
ХИЙХ ЮМСАН.
Хонгор хайрхан, Дэл уул, алдарт Цагаан суваргандаа очиж сүслэн мөргөөд ирлээ. Төрийн шагналт Соёлын гавъяат зүтгэлтэн өвгөн зохиолч, БОЛОР ЦОМ-ын эзэн залуу яруу найрагч, Алтайн хөх харчуулын нэгэн төлөөлөгч, нутгийн байгаль хамгаалагч дүү нарын хамтаар маш сонирхолтой аялал хийгээд ирлээ.
Манай нутаг дэндүү сайхан байна. Бүүр дэндүү гэдэг үг багадмаар дэндүү сайхан байна.
Намирсан ногоон дундуур туучиж, намираа цэнхэр бороотой ханьсан яваад ирлээ.
Бүтэн хоёр шөнө, нэг өдөр бороо орлоо.
Их юм ярьцгаалаа, их инээцгээлээ, их хөгжилдцгөөлөө, их олон юм тунгаан бодогдлоо.
Энэ зураг дээрх шиг сайхан наадам хийх юмсан гэж хүртэл бодогдлоо.
Б.Батмөнх
Алдарт Ма Юнь-гийн зөвлөгөө
18-25 насныхан хэрхэн амжилтанд хүрэх вэ, хэрхэн амжилттай бизнес хийх вэ гэдэг асуултыг маш их асуудаг.
100% батлагдсан дүрэм гэж үгүй ч Жэк Маогийн энэ хариулт хэзээ, хаана, хэнээс сурах вэ гэдгийг товч, оновчтой хариулсан байгаа юм...
100% батлагдсан дүрэм гэж үгүй ч Жэк Маогийн энэ хариулт хэзээ, хаана, хэнээс сурах вэ гэдгийг товч, оновчтой хариулсан байгаа юм...
Жэк Магийн залуу үеийнхэнд хандаж хэлсэн хувийн зөвлөгөөнөөс:
Түүний үзэж байгаагаар залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой вэ?
-Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.
-20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.
-25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.
-30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно. Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.
-30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана. 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болоё гэж бодож байвал.
-40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.
-50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.
-60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагын газар хэвтэж байх нас.
ДЭЛ УУЛЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ
Дундговийн Өлзийтийн Цагаан суварга-Дэл уул гэсэн маршрутаар ээлжит аялал хийв.Энэ удаа Соёлын гавъяат зүтгэлтэн орчуулагч, эрдэмтэн зохиолч, гүүш Го.Аким, Соёлын гавъяат зүтгэлтэн, химич, чулуу судлаач, толь зохиогч, “Чулууны” хэмээгдэх Г.Гонгоржав, англид мэргэжлээрээ магистр хамгаалсан байгаль орчны мэргэжилтэн Б.Золцэнгэл, малчин С.Батбуян. Д.Ганбаатар нар оров.
Түрүүчийн аялал Дэл ууланд аргалын сүрэгтэй тааралдсан бол энэ удаа ховордож буй амьтаны тоонд орсон хар сүүлт хэмээх зээрийн сүрэгтэй 2 удаа таарав./хаа сайгүй байдаг цагаан зээр биш/
Аялалынхан Дэл уулын хадны зургийн ноён оргил болох түвд, хятад, рунни зэрэг бичгийн дурсгал, хас тамганы зураг, судлагдаагүй цор ганц обьект болох “Чулуун сүм” зэргийг үзэв.
Хэвтээ босоогийн агуй болон Дэл уулын чулуулгийн үндсэн бүтцийг урьдчилсан байдлаар тогтоов.
Энэ гайхалтай газар нутгийг цаашид хэрхэх талаар 2 буурайтай санал солилцов.
Б.Батмөнх.
2015-09-28
ХАДНЫ ЗУРАГ НАМАЙГ УРАН ЗУРАГТ
ДУРТАЙ БОЛГОСОН
Би 1976 оноос хойш Улаанбаатарт гарсан уран зургийн үзэсгэлэнгийн ихэнхийг үзсэн. Ялангуяа залуу насандаа.
Хожим бодож байхнээ 2 шалтгаан байсан.
1-д ухаан орохоосоо хадны зурган дунд өсч түүнийг хүүхэд насны шохоорхлоор сонирхдог байсан,
2-т дэлхийн суут зураач, урчуудын тухай бичсэн "Есөн эрдмийн мэргэд" гэдэг номыг дахин дахин шимтэн уншиж уран зургийн гайхамшгийг мэдэрснийх.
Багадаа Дэлийн хаданд хурга хариулж яваад хадны зураг сонирхож явсаар хургаа мартаад эхтэй нь нийлүүлж "бөөн факт"-нд орж байсан тохиолдол нэг биш удаа байв.
Дашрамд сонирхуулахад миний нүдийг нээсэн "Есөн эрдмийн мэргэд" хэмээх гайхамшигтай ном бичсэн Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Гонгоржав гуайтай хэд хоногийн өмнө Дэл ууланд хамт аялангаа тэр номын тухай тухтай сайхан ярилцаж авсан шүү.
Бавуугийн Лхагвасүрэн тэр номыг дахин хэвлүүлэхийг удаа дараа санал болгож байсан гэж байнлээ Гонгоржав гуай.
Бичээчийн Батмөнх
2015-10-08

ДУНДГОВИЙН ЗОХИОЛЧИД ДЭЛ УУЛРУУ...
Унаган нутаг Мандалговьдоо аж төрөн сууж, шүлэг тэрлэж, зохиол бичиж, ном гарган оюун ухаанаа нэрэн нутгийн зон олноо баясгаж буй Дундговийн хэдэн зохиолчид маань Дэл уулруу хүлгийн жолоог залах гэж буй гэнэ.Ямар сайхан мэдээ вэ.
Төрийн шагналт зохиолч яруу найрагч Долгорын Нямаа, Ардын жүжигчин ерөөлч магтаалч Нямын Дагийранз зэрэг нарын эдүгээ цагийн олон олон суутнуудыг өлгийдөж аваад алдрын оргилд хүргэсэн Дэл ууланд минь очиж сүлд хийморио сэргээх гэж буй нь сайхан хэрэг.
С.Буяннэмэх, С.Дашдооров нарын төрсөн нутаг Дэлгэрхангай уул Дэл уул, Цагаан суварга хоёрын зааг дээрх овоон дээрээс алсад цэнхэртэн харагддаг юм.
Дэлгэрхангай дээрээс дэлхий харагддаг гэж агуу С.Дашдооров дуу алдсан.
Багийн минь дуу шингэсэн Баянхайрхан уул Дэл, Хөнжлийн хярын дунд бий гэж яруу найрагч Д.Нямаа ч бас дуу алдсан удаатай.
Саяхан надтай хамт явсан "Болор цом"-ын эзэн, залуу яруу найрагч Норовын Гантулга Дэл уулан дээрээс Дэлгэрхангайг хараад "Долгорын Нямаагийн Дэл уулан дээрээс "Дооров"-ын Дэлгэрхангайг харлаа ямар сайхан юм бэ" гээд дуу алдан сүслэн залбирч байнлээ.
Зохиолч хүнд зохиолчдын нутаг, ус сайхан мэдрэмж төрүүлдэг бололтой юм билээ.
Манай Дэл уул, Цагаан суварга, Баян хайрхан /Хонгор хайрхан ч гэдэг/ та хэдэд минь яруу сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Та нартаа ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай, аж амьдрал нь баяр цэнгэлээр бялхаж байх болтугай, уран бүтээл нь улам зузаарах болтугай гэсэн ерөөл талбин сүүн цацал өргөмү.
Бичээчийн Батмөнх.
2015-10-09

ХЭРМЭНЦАВД ҮЗЭСГЭЛЭНТ ПАРК БАЙГУУЛЖ
ЗАСМАЛ ЗАМ ТАВИЖ Л ТААРАА.
Хэрмэн цавыг үзсэн хүн салга өвчтэй болсон мэт толгойгоо сэгсэрч сэгсэрч байгаад "гайхалтай" гэхээс өөр юм хэлж чадахгүй ээрч муураад нүд нь бүлтгэнээд гацчихаар тийм агуу сайхан газар.
Дэлхийд байдаг яг иймэрхүү газруудын ноён оргил нь Америкийн алдарт Grand Canyon гэдэг юм билээ.
Grand Canyon-тай төстэй 10 хавцлын нэгэнд Монголын Хэрмэн цав ордог юм гэсэн.
Тэхээр дэлхийд гайхуулах юмны нэг мөнөөсөө мөн.
Grand Canyon-д жилд 5 сая жуулчин очдог.
Америк Grand Canyon-даа гайхалтай парк байгуулаад очсон хүн бүрэн утгаар нь үздэг болсон бол Монгол улс Хэрмэн цавдаа тал тоосго ч тавьж амжаагүй байгаа.
Grand Canyon-ны үзэсгэлэнт паркаар аялсан хүн нэг хэсэгтээ түүнийг зүүдэлдэг тийм сайхан парк гэсэн.
Лас Вегасаас 2 цаг гаруйхан явах зайд байдаг бол Хэрмэн цав ороход Улаанбаатараас 2 өдөр явна. Өмнөговийн цаадын цаад талд.
Арай л хол. Жуулчин бүү хэл монгол хүн ч цөөн очдог байх.
Гэхдээ улс хөгжиж байна, юм сайхан болж байна.
Хэрмэн цавын үзэсгэлэнт парк нээгдчихсэн, Улаанбаатар-Хэрмэн цавын засмал зам ашиглалтад ороод тууз хайчлаад зогсож байх өдрийг харж л таараа.
Б.Батмөнх
2015-10-20

ИЖИЙ МИНЬ
Өнөөдөр ээжийгээ баярлуулах өдөр гэнэ. Би эмээгээ ижий, ээжийгээ Хумгаа ижий гэдэг байв.
Манай нутгийн залуучууд манай ээжийг Хумгаа гэж авгайлна. Миний багад манай нутагт ээж гэдэг үг огт сонсогдодгүй хүмүүс ээжийгээ ижий гэж дууддаг байв. Анх сургуульд суухаар аймгийн төвд ирж байж ээж гэдэг үгийг анх сонсож байв.
Ээж, ижий, ээжий гэдэг үгнүүд бол их сонсголонтой, их уянгалаг, их уян зөөлөн мэдрэмж төрүүлсэн, их эгшиглэнтэй их гоё үг.
Амьдралын минь аз жаргалтай мөчүүдийн нэг бол яах аргагүй ижийтэйгээ хамт байсан тэр цаг хугацаа. Сайхан байждээ.
Ижий минь 16 настай намайг алс хол явахад өөрийн ариун дагшин усаараа гарыг минь булхаад магнайд минь хүргээд явуулж байсан. Би одоо болтол алзахгүй сайн яваа.
Миний ижий бол говийн эгэл бүсгүйчүүдийн нэгэн байсан.
Алдартны өлгий гэгддэг алдарт Дэл, Хөнжлийн хярд насаараа мал малласан хүн. Улаанбаатар цор ганц удаа ирж байсан.
Ижийнхээ тухай дурсвал дэндүү гэгээн сайхан олон юм байдаг. Тийм дурсамжийг нэг гэрт өсч торнисон ах дүү улсууд болоод гэр бүлээрээ цугласан үедээ ярилцах сайхан юм билээ.
Өнөөдөр ижийгээ баярлуулах, ижийгээ дурсах билэгтэй сайхан өдөр байна. Ертөнцийн бүх ээжүүдэд аз жаргал хүсье.

Subscribe to:
Posts (Atom)