ДЭЛ УУЛЫН ҮЛЭМЖ БИЕТЭН ШУУГИАН
ДЭГДЭЭЖ БАЙНА.
Хэд хэдэн альбомны ковер /нүүр/ болон гарсан энэ зураг үнэхээр манай Дэл уулын оргил зурагнуудын нэг мөн юм байна.Аким доктор "энэ зураг бол энэ уулын эзэн мөн байна", "Чулуу"-ны Гонгоржав гуай "би үүнээс өөр ийм том биетэн бүхий зураг хаданд байтугайг үзээгүй, энэ агуу бүтээл", "Сэмүүн"-ий Баяр "би кино хийх гэж олон зуун зураг үзсэн энэ зураг намайг үнэхээр бишрүүллээ, энэ танай энэ уулын оргил мөн байх", доктор Сүхбаатар "Энэ зураг жинхэнэ "чулуу болох" эд дээ" гэх мэтээр хэлснийг би хоёр дэлдэн чихээрээ сонссон.
Энэ зурагны тухай эрдэмтэд судлаачид нилээн юм бичсэн гэсэн.
Хамгийн сүүлд Аким гуай 2016-05-06-ны "OPEN DOOR" сонинд бичихдээ "Дэл уулын хаданд сийлэгдсэн хоёр үлэмж биетэн манай өвөг дээдэст мэдлэг зааж өгсөн боловуу" хэмээгээд "энэ хоёрыг манай өвөг дээдэс уран сэтгэмжээрээ зураагүй байх /бодит хүн гэсэн санаа/" гэжээ. Сонирхолтой л юм. Үнэхээр хажууд нь байгаа хүмүүс өчүүхэн харагдаж байгаа биз.
Бичээчийн Батмөнх.
2016-05-06
No comments:
Post a Comment