ХАДНЫ ЗУРАГТАЙ ГАЗАР НУТАГТ ХҮМҮҮС ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ ЮМ БИЛЭЭ.
Хадны зурганд ан амьтан, мал, хүний амьдрал, бичиг үсэг, тамга тэмдэг, шашин шүтлэг, урлаг, тоглоом наадам гээд байхгүй юм байхгүй.
Хэдэн зуун сая жилийн өмнөх асар үнэтэй ховор зурагнаас эхлээд маанийн үсэг хүртэл бүх юм байдаг бололтой.
Манайд археологи судлал хөгжиж эхэлсэн үеэс тэдгээрийг судлаж эхэлсэн юм билээ.
Тэдний үзэж буйгаар хадны зураг бол тэр чигээрээ дэлхийн хүн төрөлхтний хамгийн ориг /жинхэнэ/ түүхийн дурсгал гэсэн.
Хүн төрлөхтний үүсэл хөгжлийн олон юмыг хадны зураг, археологийн малталтаас олдсон зүйл хоёр хэлж өгдөг юм байна. Хадны зураг бол хүний гараар бүтээгдсэн, хамгийн удаан жил хадаглагдсан хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Цаг хугацаа явах тусам улам үнэд орох зүйл.
Үүнийг мэдэрсэн зарим улс орнууд хадны зургаа бизнес, эдийн засгийн эргэлтэнд оруулж буй тул бид ч гэсэн эхлэмээр байгаа юм. Энэ маш чухал сэдэв, энэ тухай дараа өгүүлнэ.
Хадны зураг урлаач өвөг дээдэс маань тааралдсан хад болгон дээрээ сараачаад байгаагүй, сонголт хийж зурсан бололтой байдаг. Нэг уулын зурах боломжтой өчнөөн газар байхад түүний тодорхой нэг хэсэгт нь зурсан байгаа юм.
Хадны зурагтай нутаг орон нь бусдаас арай өөр байдаг тухай зарим судлаачид сонирхолтой санаа дэвшүүлэн ярьцгаадаг юм билээ.

Хэнтийд Рашаан хадны хадны зураг гэж нэг том хадан дээр зуун ширхэг зураг байдаг. Тэр нутгаас нэгэн цагт дэлхийг эзэлж явсан суутан төрсөн. Хадны зураг элбэгтэй баруун Алтайн нуруу орчимоос ямар олон агуу хүмүүс болоод тууль, хөөмий, икэл, товшуур гээд урлаг соёлын ямар агуу бүтээл гарсан билээ.
Миний сайн мэдэх миний төрсөн нутаг хэдэн мянгаар тоологдох хадны зурагтай Дундговийн Дэл ууланд 20-р зуунд төрөгсдөөс эрдэмтэн мэргэд, урлагийн авъяастан олноороо төрсөн. Эртнээсээ тэндхийн хүмүүс оюунлаг байсан, гавж зэрэг эрдэм номтой лам хуваргууд олон төрсөн, тэнд Баруун Билүүний хийд гэж говийн томоохонд тооцогдох хурал номын газар байсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм.
Нэгэн эрдэмтэн Дэл уулын хадны зурагтай ууланд очоод “Энэ бол гайхалтай сайхан нутаг шүү” гээд үнэн сэтгэлээсээ залбиран сүслэж байхыг харсан.
Яг иймэрхүү утгатай үгийг СГЗ судлаач профессор Г.Гонгоржав, СГЗ орчуулагч Г.Аким, ШУ-ны гавъяат ажилтан нэрт археологич доктор Цэвээндорж, доктор Д.Сүхбаатар, доктор Ц.Баттулга, доктор Ю.Болдбаатар, доктор Н.Батболд, Соёлын өвийн захирал Г.Энхбат зэрэг олон хүний амнаас өөрийн чихээр сонсож байсан. Эд нар бол бүгд Дэл ууланд судалгаа хийж хэдэн сар өдрөөр саатсан улсууд.

Хадны зурагтай газарт хүмүүс хүндэтгэлтэй ханддаг гэж үнэн юм билээ.
/Үргэлжлэлтэй/
Бичээчийн Батмөнх
/Үргэлжлэлтэй/
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment