ӨӨЖИН
Манай говийнхонд сэгс гэж өмбөө цөмбөө, жижиг сажиг ачаа бараагаа хийдэг өвөрмөц хийцийн нэгэн модон сав байдаг байв. Одоо ч байдаг бололтой. Нүүдэл хийхдээ тэр модон саванд бага насны хүүхдээ хийгээд тэмээнд тэнчээлж ачаад явна. Тэр тохиолдолд тэр сав шууд өөжин гэсэн нэртэй болдог. Говьд малчны хотод өссөн хүүхдүүд машин чийчаанаар нүүдэг болсон саяхны цаг үеийг хүртэл бүгд өөжингөөр дамжсан байх.
Говийнхон хүүхдээ бага насанд нь нүүдлээр тэмээ унуулж явдаггүй байсан яагаад гэвэл тэмээний удаан явдалд ачаа дагасан хүүхэд үүрэглэнэ. Түүний оронд өөжинд хийчихээд явахад сэтгэл амар байсан биз. Өөжингийн тухай товчхондоо ийм ажгуу.
Б.Батмөнх
No comments:
Post a Comment