МИНИЙ ИЖИЙ БА ЦАХАР УРНАА
Тээр жилийн нэгэн зун Тэрэлжид Лхагва эгчийндээ Чимээ ахтайгаа радио хүлээн авагч сонссон шигээ амарч байтал Германы иргэн болсон монгол үндэстэн, өвөр монголд төрсөн Цахар Урнаа гэгч дуучин бүсгүй европын дууны урлагт шинэ урсгал оруулж шуугиан тарьж байгаа тухай сонирхолтой нэвтрүүлэг сонсов. Европын дуу хөгжмийн нүргэлсэн, хашгирсан, чарласан, доргиосон урсгалууд дотор аядуу уян зөөлөн урсгалаар тэр хүч түрэн гарч ирж чадсан, зөвхөн Монголоор дуулдаг, 8 цомог гарган тэр нь эрэлт ихтэй байгаа, "Азийн дива" хэмээн өргөмжилдөг болсон тухай ярьж байв. Дуу их намуухан мөртлөө удаан, эгшиглэнтэй, цууриатсан уянгалаг өвөрмөц хоолойгоор дуулж байв. Гэтэл нэг дууны аялгуу нь манай говь нутгийн ингэ хөөслөх аялгатай маш адилхан сонсдов.Тэр дууг нь сонсоод ижийгээ өөрийн эрхгүй бодож хамар шархирав. Яагаад гэвэл намайг бага байхад миний ижий ингэ сайхан хөөслөдөг, түүний аялгуу нь их өвөрмөц, түүнийг нь би сонсох дуртай байв.
Дараа нь Цахар Урнаагийн бичлэгийг хэрэг болгож үзтэл яг ижийтэй минь их адилхан хүн байж таарав.
Зургийг нь хардаа адилхан байгаа биздээ.
Сонирхолтой бөгөөд сайхан тохиолдлын эргэн дурсахад ийм ажгуу.
Бичээчийн Батмөнх.
No comments:
Post a Comment