Sunday, July 17, 2016


ХӨӨРӨГНИЙ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
Цагаан сар болно хөөрөг зөрүүлж тамхилан мэнд мэдэцгээнэ. 
Хөөрөг зөрүүлэх нь эд хөрөнгөөр элбэг байх болтугай хэмээж эрдэнэсийн зүйл бие биедээ бэлэглэж буйн бэлгэдэл юм гэсэн. 
Эрчүүд хөрөггүй бол тун онцгүй ялангуяа нас тогтсон эр хүн гараа хоосон сарвайх нь бүүр онцгүй байдаг. Сайн ч, муу ч, том ч жижиг ч, үнэтэй ч, хямд ч нэг юм гарт байх хэрэгтэй. 
Харахад хэдхэн төрлийн чулуугаар хийсэн бүгд адилхан шахуу боловч хөөрөг эзэндээ янз бүрийн үнэ цэнэтэй байдаг.
Үе дамжиж ирсэн, нэртэй хутагт хувилгаадын барьж байсан, эсвэл их ховор өвөрмөц хийцтэй гэх мэт. Тухайлбал би хөөргөө харах болгондоо ижийгээ боддог. Ижий минь өөрийнхөө барьж байсан хөөргийг өөрийнхөө хийсэн шинэ даалингийн хамт бурхан болохоосоо хоёр жилийн өмнө надад өгч байсан тэр мөч цагаан сараар хөөргөө гаргах болгонд надад дурсагддаг юм. Энэ мэтчилэн хөөрөг эзэндээ янз бүрийн үнэ цэнэтэй байдаг.
Сүүлийн үед зарим хүмүүс уран гоё сийлбэртэй, эсвэл чулууны хээний өвөрмөц донжийг олж урласан урлагийн бүтээл маягийн гоё гоё хөөрөг барьдаг болсон. Ийм хөөргөөр хөлөглөхөд хүмүүс илт сонирхож байгаа нь анзаарагддаг. Ийм хөөрөг урдаас орж ирсэн гадуур элбэг байгаа хямдхан хөөрөгний хажууд харьцангуй өндөр үнэтэй байдаг нь манай урчууд өөрсдөө гараа гарган хийдэгт байгаа юм.
Болж өгвөл урласан хүнтэй нь уулзах хэрэгтэй, тэд бүтээлийнхээ их сонирхолтой юм ярьж таарна.
Хөөрөг урлаачид тиймэрхүү өвөрмөц хөөргийг зүгээр нэг хүү хаа гээд хийчихгүй нэлээн ур ухаан, сэтгэл зүтгэл гаргадаг юм билээ.
Б.Батмөнх

No comments:

Post a Comment