"АТГАНД НУУСАН ЭРДЭНЭ"-ийг үзлээ.
"Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээнэ" гэсэн өвөрмөц био-той кино байна. Үзэж дуусаад яг ингэж бодогдов.
Сайн кино болжээ. Сайн болсон байж магадгүй гэсэн киногоо нээлтэн дээр нь үзэж баймаар юм байна. Үзэх хооронд янз бүрийн юм сонсчихоор зарим талаар амтгүй болчих юм.
Зохиол нь сайн юм. Сонирхолтой сэдэв. Монголчуудад, ялангуяа МОНГОЛ ЭР ХҮНД тохиолддог санаснаар шийдэж болдоггүй амьдралын хамгийн адармаатай асуудалыг хөндөж. Хүнд бөгөөд сонирхолтой сэдэв.
Зарим юман дээр илүү хурц гаргалгаа хийж өгвөл илүү сайн болох байсан болуу.
Зарим юман дээр илүү хурц гаргалгаа хийж өгвөл илүү сайн болох байсан болуу.
Хийлцсэн нэгэн уран бүтээлч нь "олон улсын стандартад нийцсэн" гэж байсан. Зарим юман дээрээ манай стандартаас давсан байх, харин дэлхийд гэх нь арай эртдээгүй байгаадаа гэж бодогдов. Гэхдээ магадгүй зөвхөн монголд байдаг шөнийн одийг маш гоёор харуулсан нь дотоодын байтугай гадаадын кинонд байхгүй эффект байсныг хараад биширлээ. Жирийн үзэгч миний л бодол шүү.
Жүжигчин хоёр Ганаа сайн тогложээ. Ноос савах, моринд чирэгдэх зэрэгт жижиг сажиг эндүү юм байсныг эс тооцвол Уранчимэг сайн найруулсан байна. Ирээдүй байна.
Мартагдах шахсан зарим үг хэллэгийг хавчуулсан сонин харагдав. Гэрт араг түшин дээр төрж байхад гадаа орчин үеийн мотоциклтой хүн ирж байгаа зэрэг киноны үйл явдлын цаг үе холимог байгаа нь сонирхолтой шийдэл байв.
"Хувьсал"ынханы хийсэн бүтээлүүд улам улам чамбайрч байна.
Дараагийн шинэ киноных нь ЗӨВХӨН нээлтийг үзнээ заавал.
Одыг маш өвөрмөцөөр харуулсан та хэдийн маань ажил од мэт гялалзаж яваарай.
Амжилт хүсье.
Бичээчийн Батмөнх
Дараагийн шинэ киноных нь ЗӨВХӨН нээлтийг үзнээ заавал.
Одыг маш өвөрмөцөөр харуулсан та хэдийн маань ажил од мэт гялалзаж яваарай.
Амжилт хүсье.
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment