Sunday, July 17, 2016


ДЭЛ УУЛЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ
Дундговийн Өлзийтийн Цагаан суварга-Дэл уул гэсэн маршрутаар ээлжит аялал хийв.
Энэ удаа Соёлын гавъяат зүтгэлтэн орчуулагч, эрдэмтэн зохиолч, гүүш Го.Аким, Соёлын гавъяат зүтгэлтэн, химич, чулуу судлаач, толь зохиогч, “Чулууны” хэмээгдэх Г.Гонгоржав, англид мэргэжлээрээ магистр хамгаалсан байгаль орчны мэргэжилтэн Б.Золцэнгэл, малчин С.Батбуян. Д.Ганбаатар нар оров.
Түрүүчийн аялал Дэл ууланд аргалын сүрэгтэй тааралдсан бол энэ удаа ховордож буй амьтаны тоонд орсон хар сүүлт хэмээх зээрийн сүрэгтэй 2 удаа таарав./хаа сайгүй байдаг цагаан зээр биш/
Аялалынхан Дэл уулын хадны зургийн ноён оргил болох түвд, хятад, рунни зэрэг бичгийн дурсгал, хас тамганы зураг, судлагдаагүй цор ганц обьект болох “Чулуун сүм” зэргийг үзэв.
Хэвтээ босоогийн агуй болон Дэл уулын чулуулгийн үндсэн бүтцийг урьдчилсан байдлаар тогтоов.
Энэ гайхалтай газар нутгийг цаашид хэрхэх талаар 2 буурайтай санал солилцов.
Б.Батмөнх.
2015-09-28

No comments:

Post a Comment