Sunday, July 17, 2016


ДЭЛХИЙН ОЛИМПД ХАМТ ЯВСАН МОНГОЛЫН
 АХ ДҮҮ ГУРАВ.
Олимпд явсан ах дүү гурвын зураг өнөөдөр гарч ирэв.
1992 оны Барселоны олимпд Монголын жирийн нэг айлын гурван хүү спортын нэг төрөлд оролцон дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдөж байв. 
Цэрэнбаатарын Хосбаяр
Цэрэнбаатарын Энхбаяр
Цэрэнбаатарыйн Цогтбаяр.
Цагтаа "Цэрэнбаатарын гурван хүү" гэж Монголын чөлөөтийн дэвжээн дээр бужигнуулж явсан залуучууд. Бөмбөрцгийн спортын хамгийн том наадамд гурвуулаа явж байхавдээ.
Одоо ч гэсэн хоёр нь дасгалжуулагч хийгээд бужигнуулж л явна. Шавь нараас нь дэлхийн аваргууд төрөөд л.
Одоо нэг нь Гавъяат тамирчин, нөгөө нь Гавъяат дасгалжуулагч.
Сайхан хувь тохиол шүү.
Ийм мундаг хүүхдүүдтэй Цэрэнбаатар гэж хуучин Эм хангамжийн газрын нягтлан хийдэг Ховд аймгийн харъяат жижигхэн бор хүн байв.
Б.Батмөнх.


No comments:

Post a Comment