ЯНЗАГАН ХҮРЭЭ ГЭЖ МАШ СОНИРХОЛТОЙ
ЮМ БАЙДАГ.
“Авъяаслаг монголчууд” хэмээх сайхан шоунд “Янзган хүрээ” гэсэн сонсголонтой сайхан нэртэй хөөрхөн хүүхдүүдийн чадварлаг хамтлаг шуугиан тарив. Хамтлагийн нэр надад нэгэн дурсамжийг сэдрээв.
Зээрийн сүрэг намар оройхон янзагнуудаа хонхор газар нийлүүлэн бөөгнүүлээд өөрсдөө захалж тойрог үүсгэн хамгаалж байдаг, тэр хооронд хөөрхий бяцхан янзагнууд цэцэрлэгийн хүүхэд мэт хоорондоо тоглож наадан ижил дасал болцгоодог юм гэсэн. Үүнийг зээр элбэгтэй говийнхон болон зүүн аймгийнхан ЯНЗАГАН ХҮРЭЭ хэмээн нэрлэж ирсэн юм билээ.
Зээр үр төлөө хааяа хааяа ингэж эрхлүүлдэг юм, янзагаа үе тэнгийхэнтэй нь уулзуулан цаашдын амьдралд нь хөлөө олоход нь туслаж байгаа юм, аз хийморьтой яваа хүн янзаган хүрээтэй тааралддаг, эх шарагчингууд янзагнуудаа ингэж бөөгнүүлэн орхиж тэд цаашдаа үе тэнгийхэнтэйгээ ханьсан бие даадаг юм гэнэлээ гэх мэтээр нутаг нутгийнхан янз бүрээр ярьж үүнийг үзсэн хүмүүсийн сонирхолтой дурсамж ярианууд ч байдаг.
Хунгийн чуулган, янзаган хүрээ хоёрын тухай ялангуяа Сүхбаатарчууд маш сонирхолтой сайхан яриа өрнүүлдэг.
Хунгийн чуулган, янзаган хүрээ хоёрын тухай ялангуяа Сүхбаатарчууд маш сонирхолтой сайхан яриа өрнүүлдэг.
Алдарт Дарьгангийн Ганга хэмээх бэсрэгхэн нууранд олон зуун хун цуглаж Их симфони найрал хөгжим эгшиглэх мэт ганганалдахыг сонсоод хүний сэтгэл өөрийн эрхгүй хөдөлдөг, сэргэдэг, уярдаг маргааш өглөө нь ганц ч үлдэлгүй бүгд нисэн одсон байхыг хараад өөрийн эрхгүй нулмис гардаг тухай хүмүүс ярьдаг.
Төсөөлөн бодоход үнэн байх.
Төсөөлөн бодоход үнэн байх.
Энэ тухай бичье гэж бодож явтал Г.Аким гуайн дөнгөж сая хэвлүүлсэн “Матадаас дуурьссан дуун” номонд Дорнод аймгийн уугуул зохиолч СГЗ Ж.Нэргүйн нэгэн хөөрхөн шүлэг тааралдсаныг оруулав.
ЯНЗАГАН ХҮРЭЭ
Огторгуйн наран цагираг газарт буув уу гэлтэй,
Олон хөлгийн дороос цэцэг босов уу гэлтэй
Орь залуу насандаа үзээ нь үгүй явсан
Онгон байгалийн увдис- янзаган хүрээг үзлээ.
Зураг хуарын хаан гараар урлав уу гэлтэй
Зуны дунд cap түмэн өнгөөр солонгорч,
Зулын шар тос газраас ургав уу гэлтэй
Зугаа цэнгэлийн хүрээ талдаа дэлгэрэхийг үзлээ.
Тойрон, тойрон давхилдах эхсийн хүрээнд хашигдаж
Томоо нь үгүй тоглолдох нялх жаахан янзагууд
Наран лугаа бутралдан саран цацраг үүсгэнэ.
Найман зүгээс хатиралдан сарнайн дэлбээ хийсгэнэ.
Явуут дундаа цэцэгсийг шүүрэн, шүүрэн үмхэлнэ.
Яруу сайхныг суран хоолойн чадлаар хахирна.
Уулзуут нэгнээ тойролдон ширүүн ширүүн мөргөлдөнө.
Уяруу сайхнаар эелэлдэн хүзүү, толгой шөргөөлцөнө.
Хүрээ татан давхих шаргачин ерөөлтний дунгуйд
Нүгэл, буяны заагт бууны сум халтирна.
Хүний сайхан хорвоог янзган хүрээ гоёхдоо
Үхэл гэдгийг мартуулж, үсний хяруу үргээнэ

Б.Батмөнх
No comments:
Post a Comment