ГУРВУУЛАА ТӨРИЙН ШАГНАЛТ,ГУРВУУЛАА ГАВЪЯАТ, ХОЁР НЬ АРДЫН ЖҮЖИГЧИН, НЭГ НЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛТОЙ ААВ, ЭЭЖ, ОХИН ГУРАВ.
Аав Ц.Намсрай- Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн.Ээж Л.Цогзолмаа- Төрийн шагналт, Гавъяат жүжигчин, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар
Охин Н.Сувд- Төрийн шагналт, Гавъяат жүжигчин, Ардын жүжигчин.
Энэ бол манай үеийн бахархал юм. Сайхан гэр бүл.
Эцэг Ц.Намсрай нь “Үнэн” сонины эрхлэгчээс эхлээд Гэгээрлийн яамны сайд хүртэл ажил эрхэлж явсан Монголын нэгэн үеийн том сэхээтэн хүн.
Ц.Намсрай гуай “Үнэн” сонины эрхлэгчээр 22 гаруй жил тасралтгүй ажилласан байдаг бөгөөд энэ албан тушаал бол Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв зэрэг Монголын толгой эрдэмтэн мэргэд хийдэг нэр хүндтэй ажил байсан юм.
Цогзолмаа гуай, Сувд хоёрын тухай энд нурших нь илүүц, яагаад гэвэл тэднийг хүн бүхэн мэднэ.
Цогзолмаа гуай 92, Сувд 68 нас сүүдэртэй хэдий ч ээж, охин хоёр ёслол хүндэтгэлийн сайхан сайхан арга хэмжээнд оролцоод ануухан гялалзаж явааг бид мэднэ. Сувд Драмын театртаа, Цогзолмаа гуай ахмадын чуулгадаа ажлаа хийгээд л явцгааж байгаа.
"Хөдөлмөрийн баатар надад ахадсан шагнал би жаахан ичдэг юм" хэмээн даруухан өгүүлэх Цогзолмаа гуай бол 20-р зууны Монголын соёл урлагийн томоохон төлөөлөгч төдийгүй эмэгтэй хүн биеэ сайхан авч явахын үлгэр жишээг тодоос тод харуулсан гайхамшигтай эмэгтэй.
Нэгэн гайхамшигт гэр бүлийн маш товч тухай өгүүлэхэд ийм болой.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment