Saturday, July 16, 2016

"ААВ ЭЭЖ ХОЁР МИНЬ" БОЛ АГУУ УРАН БҮТЭЭЛ.
Хэн ч дуулсан хаана ч сонссон сонсож уйдалгүй дууны нэг бол энэ дуу.
Энэ дуу бол манай шилдэг уран бүтээлүүдийн нэг мөнөөсөө мөн. Яагаад гэвэл хөгжмийн зохиолч нь ЮНЕСКО-гийн алтан фондод бүтээл нь орсон, "Чингис хааны одон" хүртсэн цорын ганц уран бүтээлч, Төрийн соёрхолт нэрт хөгжмийн нэрт зохиолч Б.Шарав, дууны үгийг уран үгийн нэрт мастер Ардын уран зохиолч Тангадын Галсан, дуучин нь олон улсын дуурийн дуулаачийн том том тэмцээнүүдэд дандаа эхний гуравт орж, Дэлхийн шилдэг арван эрэгтэй дуучны тоонд монголоос анх удаа багтан өргөмжлөгдөж байсан агуу дуучин Пүрэвжавын Ганбат.
Ганбатын яг ингэж дуулснаар олон хүний чихэнд хоногшсон.
Ганбат Чайковскийн олон улсын дуурийн дуучдын уралдаанд энэ дуугаар орж дэд байр эзэлж байсан. Түүнээс хойш манай олон дуучид шагнал хүртсэн тул булган сүүлтэй шагнал, дуу хоёр.
Мөн дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож буй манай дуучдын ихэнх нь тэмцээндээ "Аав ээж хоёр"-ыг дуулсан.
Тиймээс энэ дуу сайн бүтээл. Ярих юм байхгүй.
Б.Батмөнх. 2016-01-27
ААВ ЭЭЖ ХОЁР МИНЬ.
Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ
Хүний дайтай явна гэж
Хүүдээ итгээрэй ээж минь ээ
Олондоо тустай явна гэж
Охиноороо бахархаарай аав минь ээ
Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав ээж хоёр минь.

No comments:

Post a Comment