Tuesday, July 5, 2016

 ТОРГОНЫ ЗАМЫН ТУХАЙ ТОВЧ ТҮҮХ
Ялам модын үр идсэн хүр хорхойн шүлсээр хийсэн торго бол хамгийн чанартай, хамгийн өнгө үзэмжтэй нь юм гэсэн. Энэ технологийг анх Хятад улс нээгээд 3000 гаруй жил нууцаа хадгалж чаджээ. 
Торгоор гоёдог дэлхийн улс гүрнүүд зөвхөн хятадаас торгоо зөөнө. Үүнээс үндэслэн Торгоны зам хэмээгч үүссэн түүхтэй. Тэр зам сүүлдээ ази, европын төдийгүй дэлхийн улс орнуудын хоорондын зам харилцаа болж өргөжсөн түүхтэй. 
Олон мянган жил нууцаа хадгалж чадсан хятад гүрэн торгоныхоо хүчээр тодорхой хэмжээний баялаг цуглуул хөгжил дэвшилд хүрч байжээ.
-----
Өрнө дорныг холбосон торгоны зам нүүдэлчин Монголчуудад хишиг буянаа үлдээсэн байдаг. Торгоны замын ул мөр, үлдэгдэл түүнтэй холбогдох түүх домог манайд өчнөөн бий.
Мөн монголчууд ч хятадаас торго авчирч үндэсний чамин тансаг хувцасаа хийж байсан.
Торгоны замын ихэнх хэсгийг монголчууд эзэгнэж байсан тухай судалгаа, түүх ч байдаг.
------
Торгоны нууцыг хятадаас анх Персүүд хулгайлсанаар бусад улсууд торго нэхдэг болж торгоны зам бүдгэрсэн түүхтэй юм билээ. Гэхдээ одоо ч сайн торго хийдэг улс цөөхөн юм гэсэн.
------
Сүүлийн жилүүдэд Торгоны замыг орчин үеийн хөгжил дэвшилд нийцүүлэн ази европын хооронд сэргээхээр олон хурал, зөвлөлгөөн хэлэлцээр олон болж байна. Хачирхалтай нь манайхаар дайрах эсэх нь тун эргэлзээтэй байгаа гэж дуулдсан, үнэн худлыг бүү мэд.
------
Энэ зургийг би саяхан нэгэн аялал жуулчлалын компаниас авсан юм. Түүхийн маш сонирхолтой зураг, интернетээс лав ийм зураг олдохгүй.
Бичээчийн Батмөнх.
2016-04-01

No comments:

Post a Comment