"МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ"-ИЙН ХӨТЛӨГЧ П.АНУЖИН ба миний бодол.
HERO –гийн хулгайн хэрэг явдал хөтлөгч Анужингаа хөлдөө чирэв. болтой. Түүхэн хүмүүсээр түүх бичүүлэх энэ нэвтрүүлгийг хөтөлж эхлэхэд нь түүнийг заримууд нь "энэ чухал нэвтрүүлгийг мэргэжлийн биш юмаар хөтлүүллээ" хэмээн голж заримууд нь нөгөө монгол зангаараа элдвээр л хэлж байсан.Жүжигчин Сувдыг Мандухайд тоглоно гэхэд түүнийг яг тэгж байсан, Сувд чадсан, бүүр мундаг чадсан, Сувд алдар хүндийн оргилд хүрсэн, хамаг шагналыг хуу хамсан.
Анужин яг Сувд шиг чадсан, хүлээн зөвшөөрөгдсөн. Мундаг эмэгтэй.
Яг үнэндээ хөтлөгчийн ажил бол тамын ажил, найруулагчид загнуулна, салбар салбартаа алдар хүндийн оргилд хүрсэн агуу хүмүүсээр хамгийн чухал үгийг нь хэлүүлэх гэж зовно, үзэгчдээ хүндэлж тэдэнд эвтэйхэн харагдахыг бодно, хэдэн цаг хурц гэрэлд шомбойтол сууна, хээр хөдөө халуун, хүйтэнд явна гэх мэт түмэн шидийн зовлон бий. Ядаж байхад хэдэр ёдор зантай Лхагвасүрэн гуайтай учраа олно, зарим нь үзэл бодлоор /нам/ нь өөрт нь хандана гэх мэт түмэн зовлон үүрч түүнийг амжилттай давж яваа бүсгүй. Анужин чадаж байгаа.
Тэр бие хаа,зүс царай сайтай сайхан хүүхэн төдийгүй хийж байгаа ажилдаа эзэн болдог чадварлаг, ухаалаг эмэгтэй.
Бусдаас арай илүү сайхан төрсөн эмэгтэй хүнд бусдаас арай илүү зовлон ирдэг тухай Балжирын Догмидын “Сайхан хүүхэн жаргадаггүй” гэдэг алдарт нийтлэл байдаг.
Анужин зарим талаар энэ зовлонг амсаж яваа юм шиг харагддаг.
Тэр твиттерээр “... сонсоно гэдэг маш том чадвар, дуугүй байна гэдэг маш том хариулт...” гээд жиргэчихлээ. Зөв. Маш зөв.
Удахгүй урин хавар цаг ирнээ Анужин, тэвчээртэй хүлээж бай.
Чамайг олон хүн дэмжиж, хайрлаж, хүндэлж байгаа шүү.
Б.Батмөнх
2016-01-13
No comments:
Post a Comment