ОРХОНЫ ХӨНДИЙ МОНГОЛЫН ГАЙХАМШИГ БОЛОХЫН УЧИР.
Ази тивд хүн үүссэнээс хойшх үеийн түүх, соёлын бүх төрлийн нарийн нандин дурсгалын өв тээсэн нутаг бол монголоос ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн газрын нэг болох алдарт Орхоны хөндий юм.
• Монгол хүний генийн сан анх бүрэлдсэн газар,
• Ази тивийн анхны хот үүссэн газар,
• Хүннүгээс хойшх саяханыг хүртлэх бүх цаг үеийн монголын хааны орд болон монголын нийслэл энд байсан,
Монголчуудын хэрэглэж байсан 21 төрлийн бичиг үсгийн хамгийн анхных нь болох Рунни бичигтэй хөшөө дурсгал энд байдаг,
• Дэлхийн талыг эзэлж байх үеийн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот энд байсан,
• Евро Азийг холбосон, Евро Азийн худалдааг 400 гаруй жил зохицуулсан Торгоны замын уулзвар энд байсан,
• Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх гэсэн хаад энд хаан ширээнд сууж байсан,
• 500 гаруй барилгатай 60 гаруй сүмтэй 10 мянган лам ном хурж байсан, шарын шашны анхны хийд Эрдэнэзуу хийд энд байсан,
• 13-р зуунаас өмнө монголчууд хот байгуулж байсны жишээ болох Уйгарын хаант улсын нийслэл Хар балгас энд байсан,
• Соён гэгээрүүлэгч, шашин төрийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын байгуулж алдарт бүтээлүүдээ бүтээн туурвьсан Төвхөн хийд энд байдаг,
• Эртний түргийн хаант улсын Билгэ хаан, Культегин нарт зориулсан цогцолбор бүхий Хөшөө цайдамын түүхийн дурсгал энд байдаг,
• Шаргалжуут, Хужирт, Могойт, Цэнхэр, Цагаан сүм, Бор тал, Хятруун, Хуст зэрэг халуун рашаанууд энэ нутагт байдаг,
• Мөн Үүртийн тохой, Найман нуур, Улаан цутгалангийн хүрхрээ, Орхон гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай,
• Хуучин чулуун зэвсгийн үеэс эхэлсэн буган хөшөө, хадны зураг, гэрэлт хөшөө зэрэг өдий төдий түүхийн дурсгалтай газар нутаг юм.
Б.Батмөнх.
2016-06-27
No comments:
Post a Comment