Tuesday, July 5, 2016

МОДОН ЦУУР БОЛ МОНГОЛЫН НЭГ ГАЙХАМШИГ МӨН БАЙНА.
Хүннүгийн модон цуур хөгжмийн гоё тоглолт үзчихлээ. 
Миний хамгийн дуртай 3 хөгжмийн нэг бол цуур. 
Отож байгаад тоглолтыг нь үзсэн нь энэ. 
Цуур монголын хамгийн эртний хөгжим бөгөөд бүтэн нэр нь хүннүгийн модон цуур гэдэг юм байна.
ЮНЕСКО –гоос “Наад цуур хэмээх биет бус өвөө манайд яаралтай бүртгүүлэх нь зүйтэй” гэж манайд зөвлөжээ.
Цууртай холбоотой төв азийн монгол, тува, хятад зэрэг хэдэн орны цуурын өв тээгчид, судлаачид, цуурын багш, хөгжимчид цуглаж симпозиум хийгээд дараа нь тоглолт үзүүлэв.
Цуур хэмээгч нь долоохон октав дуугардаг гуравхан нүхтэй голоороо нүхтэй 50 см орчим зүгээр л мод. Нэг талаар хөгжим гэхэд хэцүү ч юм шиг.
Цуур төв азийн урианхай ястаны дунд үлдэж хоцорсон гэнэ. Манайд хуучин нийгмийн үед бараг устаад Алтайн урианхайн хэдхэн өв тээгчид түүнийг авч үлдээд одоо дэлгэрч байгаа юм байна.
Цуур дуугарахад ганцхан юм харагдана тэр нь Алтайн их уулс.
Дэлхийн газрын зураг дээр Монголоор нэрлэгдсэн ганц уул бол Монгол алтайн нуруу.
МОНГОЛ АЛТАЙН НУРУУ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ЯДРАХ ҮЕД ӨВӨРТӨӨ БӨӨЦИЙЛЖ, МАНДАН БАДРАХ ҮЕД ОРГИЛ ДЭЭРЭЭ ГАРГАЖ УУХАЙЛУУЛДАГ ҮЕ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШҮТЭЭН БОЛСОН ХАЙРХАН.
Цуур бол Алтайн их уулсын ард түмнээс үүссэн Алтайн их уулсынх нь яруу тунгалаг эгшиг юм. Байгалийн чимээг энэ хөгжим гайхалтай гаргадаг юм байна.
“Ээвэн голын урсгал” гэдэг аялгууг сонсоход өөр юу ч орж ирэхгүй их уулсын яруу тунгалаг аялгуу л сонсогдоно. Уулс ямар гоё аялгуутай байдгийг цуур хөгжим л гаргадаг юм бишүү гэж бодогдсон.
Орчин үед цуур хөгжмийн дугуйлан олширч, найрал хөгжимд ордог болж, мэргэжлийн тоглочидтой болж, орчин үеийн хөгжим ая дантай нийцүүлдэг болсон зэргээр хөгжиж байгаа юм байна.
Өнөөдрийн тоглолтонд гадаад дотоодын олон цуурчид тоглосноос хамгийн агуу нь Шинжан уйгараас ирсэн үе дамжсан цуурчид байв. Манайхан ч гэсэн сайн л тоглож байнлээ.
Цуур бол агуу юмаа.
Б.Батмөнх. 

No comments:

Post a Comment