АМИЙГ НЬ АВАРСАН СОЛОНГОС БҮСГҮЙД ХУЛИХДУУЛСАН
МОНГОЛ МАЛЧИН.
2012 оны хавар Дундговь аймгийн Өлзийт сумын нэгэн жуулчины баазад аялалаар очсон солонгос эмэгтэйг кемпийн ойролцоох овоон дээр гарч явах үед нь гэнэт тэнгэр бүрхэж нөгөөх эмэгтэй төөрөөд алга болов.Бөөн эрэл сурал. Бүр аймаг сумаараа хөдлөв. Улс даяар ч зарлагдав. Хонуут өнжүүт юм болов. Эрэлийн баг гаргав. Олдодгүй ээ.
Гэтэл баазаас 50 км-ийн зайд нутаглаж байсан айлын малчин залуу Ш.Бөхбат нэг хоногийн дараа түүнийг малд явж байхдаа хээрээс олов. Ноосон цамц, женсэн өмднөөс өөр хувцасгүйгээр нүдгүй шороон шуурганаар өдөр шөнө хоёр 30-40км явган яваад үхэлтэй нүүр тулсан байх үедээ тэр ийнхүү амь аврагдав.
Ээжийнхээ хамт байдаг Бөхбат түүнийг гэртээ авчирч хонуут өнжүүт дулаацуулан тайвшруулж сэхээгээд эрэлийн багт хүргэж өгчээ.
Бөхбатад жуулчины баазынхан, аймаг, сумын удирдлагууд, онцгойхон зэрэг олон хүмүүс хүний амь аварлаа, нутаг орны нэр хөөдсөнгүй хэмээн талархал илэрхийлсэн гэдэг юм. Солонгос бүсгүйн хэрхэн баярлсан бол ойлгомжтой.
Баярласан бүсгүй явахдаа Бөхбатад “чи намайг ертөнцөд дахин төрүүлсэн ачит хүн боллоо” хэмээн дахин дахин талархал илэрхийлээд буцаж ирж нутагруугаа авч явна, насаар нь ивээн тэтгэж нутгаасаа буцаахгүй ухааны юм тохиролцоод түүний хаягийг авч өөрийнхөө утас, гэрийн хаягийг үлдээгээд явжээ. Малчин залуу ч монгол хүний уужуу ухаанаар үнэмшээд ирж авахыг хүлээхээр тохиролцоод үлджээ. Харамсалтай нь тэр бүсгүй өдий болтол эргэж ирээгүй.
Бэхбатын ах Ш.Энхбат Солонгост ажлаар очихдоо хэрэг болгож нөгөө хаягаар нь асууж үзэхэд тэр хаяг, утас хоёр нь худлаа байсан гэсэн.
Монгол хүн бол монгол хүн солонгос хүн бол солонгос хүн л байдаг болтой.
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment