Sunday, July 17, 2016

ДЭЛ УУЛ, ЦАГААН СУВАРГАДАА ИЙМ НААДАМ 
ХИЙХ ЮМСАН.
Хонгор хайрхан, Дэл уул, алдарт Цагаан суваргандаа очиж сүслэн мөргөөд ирлээ. 
Төрийн шагналт Соёлын гавъяат зүтгэлтэн өвгөн зохиолч, БОЛОР ЦОМ-ын эзэн залуу яруу найрагч, Алтайн хөх харчуулын нэгэн төлөөлөгч, нутгийн байгаль хамгаалагч дүү нарын хамтаар маш сонирхолтой аялал хийгээд ирлээ.
Манай нутаг дэндүү сайхан байна. Бүүр дэндүү гэдэг үг багадмаар дэндүү сайхан байна. 
Намирсан ногоон дундуур туучиж, намираа цэнхэр бороотой ханьсан яваад ирлээ.
Бүтэн хоёр шөнө, нэг өдөр бороо орлоо.
Их юм ярьцгаалаа, их инээцгээлээ, их хөгжилдцгөөлөө, их олон юм тунгаан бодогдлоо.
Энэ зураг дээрх шиг сайхан наадам хийх юмсан гэж хүртэл бодогдлоо.

Б.Батмөнх


No comments:

Post a Comment