ДЭЛ УУЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ АЖИЛ 2015 онд ЭХЛЭВ.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул орчмын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын байдлын тухай нээлттэй хэлэлцүүлэг 2015 оны 4-р сарын 15-нд МУИС-ийн дугуй зааланд зохиогдов.ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музей, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Хөшөө дурсгал, дурсгалт газрын Монголын үндэсний хороо, Нүүдлийн Соёл Иргэншилийг Судлах Олон Улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Боловсролын Их Сургууль, Улаанбаатар Их Сургууль, Монголын тахилгат газар нутгийн судалгаа, мэдээллийн төв, Чингис хаан дээд сургууль, Соёл Урлагын их сургууль, Газарчин дээд сургууль.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уул нь Монгол орны говийн бүсийн томоохон дурсгалт газрын төлөөлөл бөгөөд эртний хүмүүсийн ул мөр болсон чулуун зэвсгийн үлдэгдэл, булш оршуулга, хадны сийлмэл зураг, эртний бичгийн дурсгал зэрэг олон төрлийн түүх, соёлын өвийг хадгалсан газар юм.
Дэл уул нь говийн бүсийн бусад дурсгалт газруудаас харьцангуй сайн судлагдсан газарын тоонд орох бөгөөд судлалгааны ажлын эхпэлийг 1960 онд А.ПОклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан эхлүүлжээ. Тэр цагаас хойш Д.Дорж, Э.А.Новгородова (1969, 1975), Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав (1987), Ю.Болдбаатар (1997), Ц.Баттулга (1998, 2000), Д.Цэвээндорж, Н.Батболд (2003), Д.Сүхбаатар, Э.Жигмэддорж (2003), Б.Батсүрэн (2006) зэрэг гадаад дотоодын олон судлаачид уг дурсгалт газрын талаар судалгааны ажил хийсээр өдийг хүрчээ.
Он жил улирахын хирээр эдгээр дурсгалуудын үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч байгаль, нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан өдөрөөс өдөрт сүйдсээр байна. Тухайлбал, Дэл уулын орчимд хэдэн жил дараалан ган гачиг болж, айлууд нутаг сийлгэн нүүж, мөн хууль бусаар алт олох зорилгоор газар шороо ухах зэргээр тэр орчимын дурсгалд бодит аюул учируулсаар байна.
Тиймээс, БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музей, Өлзийт сумын Засаг Даргын Тамгын Газар, МУИС. ХУС-ийн Ази судлалын тэнхим, Шинжпэх Ухаан Технологийн Их Сургууль, БуХИС-Нийгмийн ухааны салбартай хамтран “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Санамжид тусгах санал:
> Дэл уулын хамгаалалтын бүс тоггоож, Засгийн газраар тогтоол гаргуулах
> Дэл уулын соёлын өвийн мэдээлэл, сургалт, судалгааны төв байгуулах, байнгын харуул хамгаалалт бий болгох
> Дэл уулын орчмын түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох
> Мэргэжпийн байгууллагууд болон орон нутгийн харилцаа холбоог дээшлүүлэх
> “Дэл уулын соёлын өв” хөтөлбөр боловсоруулах эдгээр болно.
Б.Батмөнх. 2015-04-15
No comments:
Post a Comment