Sunday, July 17, 2016

"ГОЁЛ" НААДМЫН ҮЗЭГЧДИЙГ ГОВЬЧУУД 
БУЛААЖ МАГАДГҮЙ.
Өнөөдөр тэмээчдийн дунд зохиогдсон "Ганган хос" шалгаруулах тэмцээнийг харж байхад дизайнер, моделуудын дунд жил бүр зохиогддог "Гоёл" наадмаас дутахааргүй харагдаж байв.
Говийн тэмээчин залуучууд нь загвар өмсөгчдөөс дутахгүй сайхан болж, говийнхны урласан монгол хувцас "Торго" салоныхныхнаас илүү гоё болсон юм бишүү.
Рио-де-Жанейрогийн карнавал зэрэг дэлхийн шоу наадмуудаас уйдсан олон улсын жуулчид "Мөсний баяр"", Бүргэдийн баяр", "Тэмээний баяр" үзэх гээд Монголруу цувах цаг удахгүй юм гэсэн.
Тэгвэл мөн удахгүй "Гоёл" наадмын үзэгчид говийн хөөрхөн бор хүүхнүүд, ханхар сайхан эрчүүд болон тэдний урласан хувцас хунарыг үзэхээр Өмнөговьруу цувах юм биш биз.
Б.Батмөнх.
2016-03-06

No comments:

Post a Comment