ГУРВАН АЛЬБОМТОЙ ДЭЛ УУЛ.
Дэл уулын хадны зургаар гурав дахь номыг Үндэсний түүхийн музейн захирал, түүхийн ШУ-ны доктор /Ph.D/ Д.Сүхбаатар дөнгөж 5 хоногийн өмнө /2015-12-18/ гаргаад дээжийг дурсгав. Сэтгэл хөдлөв.Дэл уул шиг гурвын гурван альбом гаргасан хадан зургийн галарей монголд бараг л байхгүй болуу. Үнэндээ 3 байтугай 30 альбом гаргасан ч дундаршгүй их үзмэрийн нөөцтэй газар бол Дэл уул.
Зураг болгон түүх өгүүлдэг юм гэж судлаачид шүүрс алддаг, бүүр зураг болгон шүү.
Дэвж буй бөхийн зураг олчхоод баярлаад хашхирч байсан өвгөн эрдэмтдийг би энэ намар өөрийн биеэр үзсэн. Үнэндээ урьд хаанаас ийм зураг олдоогүй юм гэнэ.
"Сэмүүн" студи Баян-өлгийн хадны зургаар "Монгол алтайн урлан" гэсэн гоё нэртэй баримтат кино хийсэн. Гоё нэр.
Хадны зургийг Урлан, Галарей, Үзмэр, Музей гэх мэтээр их олон янзаар нэрлэдэг болсон.
Юу ч гэж нэрлэсэн нь тэр бол олон мянган жилийн өмнөх дэлхийн түүх байгаль дээр үлдсэн хөдөлшгүй ул мөр.
Б.Батмөнх.
No comments:
Post a Comment