ДЭЛ УУЛЫН МИНЬ ХАДНЫ ЗУРАГ МОНГОЛЫН БҮЖГИЙН УРЛАГТ ШИНЭЧЛЭЛ АВЧИРЛАА.
Ийм мэдээг тавих өдрийг тэсэн ядан хүлээж байлаа.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас хэрэгжүүлж буй "Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг" бүжгэн жүжгийн төслийн эхлэл болох "Хөмөргөн гурвалжин" этно-модерн бүжгэн жүжгийг үзүүлэхэд бэлэн болжээ.
Энэ бүжгэн жүжгийн угшил нь миний төрсөн нутаг Дундговийн Өлзийт сумын Дэл ууланд байдаг "32 хүнт" хэмээх хадны зураг. /зургийг оруулав/
Энэ зургийн кодыг доктор профессор С.Дулам тайлж СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийнхан амилуулжээ.
5000-10 000 жилийн өмнөх хүмүүний үйл явдлыг бүжгийн гайхамшигт хэлээр өгүүлэх гэнэ.
Монголд хадны зураг бүжгэн жүжиг болж амилсан анхны тохиолдол. Дахиад хоёр уран бүтээл тавигдана. Үнэхээр гайхалтай.

Монгол бүжгийн хөдөлгөөн давтагддаг болоод шинэ бүтээл тавихад хүндрэлтэй болж байтал хадны зурагнаас сэдэвлэсэн шинэ урсгал гарч ирэн бүжгийн урлагт шинэчлэл эхэлж байгаа гэж Бүжгийн урлагийн сургуулийн захирал доктор Ш.Эрдэнэцэцэг хэд хоногийн өмнө өгүүлж байсан. Энэ шинэчлэл эхлэв бололтой.
Төрсөн нутагт минь байгаа хэн ч анзаарахгүй шахуу байсан хадны зураг Монголын бүжгийн урлагт шинэчлэл авчирч байгаад би их баяртай байгаа.
Магадгүй цаашид дэлхийн урлагийн алтан тайзан дээр шуугиан дэгдээх ч юм билүү хэн мэдлээ.
Бичээчийн Батмөнх
2015-04-20
Магадгүй цаашид дэлхийн урлагийн алтан тайзан дээр шуугиан дэгдээх ч юм билүү хэн мэдлээ.
Бичээчийн Батмөнх
2015-04-20
No comments:
Post a Comment