Tuesday, July 5, 2016

АРТИШОК БОЛ "БУРХАНЫ БЭЛЭГ"
Артишок бол хүнсний нэмэлт тэжээл. Рекламдсаных нь тоогоор аваад хэрэглээд байвал үхэшгүй мөнхийн насан хутгийг олж эв эрүүл, сав саруул байж болохоор хүнсний нэмэлт бүтээгдхүүн эрс олширсон сүүлийн үед. Би ганцхан бүтээгдхүүнд итгэдэг болсон нь артишок. Артишок бол дэлхийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөгдсөн хүний биед хамгийн сайн байгалийн бүтээгдхүүн юм гэсэн.
Артишокийг манай нэрт эрдэмтэн төрийн соёрхолт , доктор М.Амбага “Аливаа эмийн ургамал төрөлжсөн хоёр үйлдэлтэй байдаг бол энэ ургамал бол нэгэн зэрэг арван үйлдэл, тэр тусмаа хүний биеийн өвчлөлд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдэд бүгдэд нь зэрэг үйлчилдэг увдистай, ховор гайхамшигт ургамал юм” хэмээн тодорхойлсон байдаг.
Дэлхийн ихэнх орнууд түүнийг хоолны хольц болгож хэрэглэдэг ба зарим орнууд манайхаар бол ресторан, зоогийн газрын тусгай зөвшөөрөлийг хоол нь артишокийн найрлаггүй бол өгдөгүй юм гэсэн.
ХААДС-ийнхан “Бурхны бэлэг”, “Ногоон алт” хэмээгддэг энэ ургамалыг хэдэн жилийн өмнөөс оруулж ирэн бүх аймагт тарималжуулан өргөн хэрэглэж эхлээд байна.
Артиишокийг Вакус маягаар жижиглэн савласан нь хүнсний дэлгүүрүүдэд элбэг байдаг. Чанартай болохоор тэгдэг юмуу харьцангүй бусад адил төрлийн бүтээгдхүүнээс өндөр үнэтэй.
Зурган дээрх хатаасан артишокийг саяхан Дундговь аймгийн төвд Р.Мужил багшаас авсан юм. 1970-аад онд надад хичээл зааж байсан Мужил багш маань далан нас нилээн гарсан боловч артишок тарьж түгээн нутгийнхандаа тус хүргэж яваа юм билээ.
Нунтагласан энэ артишогийг усанд буцалгаад уугаад байхад 3-4 хүний нэг сарын хэрэгцээг хангадаг юм байна.
Үнэ ердөө 10000 төгрөг.
Дэлгүүрийн артишок нэг удаа уух нь 2600-3000 төгрөг байдаг. Энэ хоёрын хүний биенд үйлчлэх үйлчилгээ нь чанарын хувьд адилхан хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөсөн байна билээ.
Б.Батмөнх.
2016-03-25
АРТИШОКИЙН ТУХАЙ ХООЛ СУДЛААЧ ДОКТОР Ж.ОКТЯБР
АСАНЫ БИЧСЭН НИЙТЛЭЛЭЭС....
Артишокийг хүнс, хоолондоо хэрэглэснээр:
• Организмаас холестерин, хорт бодисыг зайлуулна.
• Элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
• Цөсний ялгаруулалтыг сайжруулна.
• Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
• Бодисын солилцоог сайжруулна.
• Цусны даралт, зүрх судасны хэвийн ажиллагааг хангана.
• Судасны ханыг бэхжүүлэх, хаван буулгах, хоолны дуршил нэмэгдүүлэх, шээс, цөс хөөх үйлчилгээтэй.
• Артишокийн ундааг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч толигор өнгөлөг болгох ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрэн дээр батга гарах үед уухад үр дүнтэй. Мөн хагалгааны дараа хэрэглэнэ.
• Чихрийн шижинтэй хүнд артишокийг цардуул орлуулагчаар хэрэглэнэ.
• Цусны даралттай ахимаг насны хүмүүс хэрэглэхэд зохимжтой.
Дээр үеэс артишокийн цэвэр шүүсийг биеийн чалх сайжруулах зорилгоор өглөө, оройд ¼ аягыг ууж хэрэглэдэг байжээ.
Энэ ургамлыг архины хордлого тайлах, хөлсний үнэр дарахад бас хэрэглэдэг. Артишокийн шүүсийг зөгийн балтай найруулж амны хөндий, хэлний гэмтлийг засдаг.
Шүлтийн үйлчлэлтэй натри, калигаар баялаг тул ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Харин хүчил багатай хүн хэрэглэж болохгүй.
Мөн даралт багатай хүнд тохирохгүй.
Артишокоор бэлтгэсэн хоол, зуушийг тэр өдөрт нь багтаан хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй.
“Бурхны бэлэг”, “Ногоон алт” гэж нэрлэдэг энэ гайхамшигт ургамал монголчуудын хүнс хоолны жагсаалтанд орж ирж байгаа нь зөв зохистой хооллолтоор эрүүл мэндээ сахин хамгаалах, эх орныхоо хөрсөнд ургуулсан экологийн цэвэр хүнс хэрэглэж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хоолны нэр төрлийг олшруулахад ач тустай , өөрөөр хэлбэл бидний хүнс хоол хэрэглээнд гарч буй нэг ёсны хувьсгал гэдгийг мэргэжлийн хүний хувьд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

No comments:

Post a Comment