СОЁЛМАА БҮСГҮЙТЭЙ ТАНИЛЦААД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ
FB-ийн 5000 найзаас өдөрт янз бүрийн хүмүүстэй танилцаж байдаг юм. Зарим хүмүүсийн тухай бичмээр байдаг боловч хүний тухай хамаагүй бичиж болохгүй байх гээд бичдэгүй юм. Харин сая танилцсан нэгэн бүсгүй болоод тэднийхний тухай бичихгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Тэр бол манай нутгийнханы хүндэлж явдаг Бади Ланган гэдэг нэгэн сайхан хүний зээ охин Пэлжээгийн Соёлмаа.
Ланган гуай Цэвэл гуай хоёрын нэг нь Дэлийн нэг нь Хөнжилийн хүмүүс юм гэсэн.
Ланган гуай бол Хөнжилийн Далайн хийдэд 5 наснаасаа эхлэн 20 гаруй жил шавьлан суусан манай нутгийн том лам нарын нэг байсан. Соц үед завсарлаад ардчилалын үед эргэж лам болоод олны хайр хүндэтгэл хүлээж явсан хүн.
Дэл Хөнжилийнхөн урт насалдаг хэмээдэг. Цэвэл гуай 90 хол гараад ануухан байгаа гэсэн. Манай дээд үеийхэнтэй нэг дор нутаглаж ойр дотно явсан юм билээ. Манай хөгшчуул Ланган, Цэвэл хоёр гээд их ярьдаг байсан.
Соёлмаагийн ээж Ланганы Мөнхбаяр Дундговийн музейд 20 гаруй жил, Цагаан суваргын жуулчины баазын захиралаар мөн 20 гаруй жил болсон ой тогтоолт гойд сайтай, мундаг ажилсаг хүн. Өнгөрсөн намар очиход Мөнхбаяр “20 жилийн өмнө хүнгүй зэлүүд хэн ч мэдэхгүй Цагаан суваргад анх ирэхэд жуулчин бүү хэл хүн ч ирдэгүй хэдэн бор зээр л хань болдог байж билээ, тэгтэл энэ жил гэхэд манайд 35 орны хэдэн мянган хүн ирлээ” гээд сууж байсан. Үнэндээ Цагаан суваргыг монголд байтугай дэлхийд таниулаж бренд болгохд Мөнхбаяр үнэлж барашгүй гавъяа байгуулсан хүн. Тиймээс Монголын төр түүнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн болон Алтан гадас одонгуудаа өгсөн.
Ланганы Баттөмөр бид хоёр чацуу, зэргэлдээ ангид олон жил яваад сүүлд нэг нь НАХЯ-ны нөгөө БХЯ-ны шифрийн алба гэгчид төрийн хамгийн нууцыг сахин хамгаалах ариун үйлсэд хамт ажилласан. Эгч Л.Хүүхэнмөнх нь бага насандаа 60-аад онд Дэрт бригадад одоогийн аймгийн дарга Од-Эрдэнийн өвөө Өндөр Цэнд гуайнхтай айл аймаг явсан тухай болоод тэр үеийн хөдөөгийн амьралын тухай маш сонирхолтой дурсамж бичиж надад өгсөнийг би ФБ-т тавьж олон хүний талархал хүлээсэн.
Соёлмаагийн аав “Пэлжээ прокурор” гэж Дундговьд насаараа прокурор хийсэн олны хайр хүндэтгэл хүлээсэн, домог болсон сайхан хүн байсан тухай дундговьчууд ярьдаг. Би бол танихгүй ээ.
Соёлмаагийн ах Пэлжээгийн Одонбаатартай нэгэн хууль сахиулах байгууллагад нилээн хэдэн жил хамт ажилласан. Одонбаатар хурдан морь уядаг хоббитой энэ жил МУ-ын алдарт уяач гэдэг цолыг Элбэгдорж ерөнхийлөгчөөс авч байнлээ, төрд үнлэгдсэн Монголын хэмжээний уяач болсон хэрэг.
Соёлмаа ээжийнхээ ажлыг залгамжилж Үлэг гүрвэлийн музейд ажиллаж байгаа юм билээ. Түүнтэй цөөн хором ярилцахад өргөн мэдлэгтэй, яриа хөөрөө сайтай манай нутгийн мундаг эмэгтэйчүүдийн нэг юм байнадаа гэсэн сэтгэгдэл төрсөн. Ланганы Отгонтуяа гэж удирдлагын академд багшилдаг доктор цолтой манай Дэл, Хөнжилийн уулаас гаралтай олон эрдэмтэдийн нэг. Ланган гуай, Цэвэл гуай хоёр болон хүүхдүүд нь уулаасаа оюунлаг, ажилсаг, ааш зан сайтай, олонд хүндлэгдсэн сайхан хүмүүс байдаг. Тэдний хойч үеийнхэн ч гэсэн сайхан өвөг дээдсийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа нь сайхан санагддаг.
Бичээчийн Батмөнх
No comments:
Post a Comment